өдөр
шөнө
×

Эерэг дадал зуршлыг бүтээх нь...

Бид амьдралдаа олон эерэг дадал зуршлуудыг хэвшүүлэхийг хүссэн ч тэр бүр амьдралын хэв маягтаа шингээж чадалгүйөнгөрөөсөн байдаг. Жишээ нь, дасгал хөдөлгөөн тогтмол хийх, эрүүл мэнддээ илүү их анхаарал хандуулах, хайртай дотнын хүмүүстээ цаг зав гаргах гэх мэт илүү дээр БИ-г бүтээхийн төлөө бидний хүсдэг зүйл олон байх. 

Бидний эрмэлздэг дадал зуршил гэж юу вэ?

Мэдээж үүнийг шинжлэх ухааны үүднээс тайлбарласан олон тодорхойлолт байдаг. Тэдгээрээс хамгийн сонирхолтой санагдсан нэг тодорхойлолтыг хуваалцъя. 

Дадал зуршил гэдэг бол товчлол /shortcut/ юм. Өөрөөр хэлбэл олон зүйл бодолгүйгээр, богино хугацаанд автоматаар шахуу хийж чаддаг зүйлсийг хэлнэ гэж Pennsylvania их сургуулийн зан төлөвийн шинжлэх ухаанч Katy Milkman хэлсэн байна. 

Сайн дадал бол хүний амьдралд алхам, алхмаар эерэг өөрчлөлт авч ирж, нэг л мэдэхэд өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон байдаг. 

Цаг хугацаа хамгийн чухал

Зөв дадлыг шинээр бий болгоход хэзээ эхлэх вэ гэдэг маш чухал. Ялангуяа аливаа үйлдлийн үр дүнг тэр даруй мэдрэх нь цаашид дадал, зуршил болж чадах эсэхэд чухал нөлөөлдөг байна. Үр дүн нь хурдан мэдэгдэхгүй учраас өглөө эрт гүйнэ гэдэг эхний 1, 2 долоо хоногтоо бидэнд хүндрэлтэй санагддаг. Харин үүний оронд буйдан дээрээ хэвтээд зурагт үзэх нь ая тухтай мэдрэмжийг бидэнд шууд мэдрүүлдэг тул илүү хялбар санагдаж, дадал болоходамархан байдаг.

Иймд шинэ зүйлийг дадал болгон хэвшүүлэхийг хүсвэл хэзээ, ямар зорилготой эхэлж, ямар үр дүнд хүрэх вэ гэдгээ маш сайн тодорхойлон төлөвлөгөөгөө нарийн гаргах нь зөв болж байна. 

Тогтмол гэхдээ уян хатан

Google компанийн 2500 ажилтныг 2 группт хуваан 1-ргруппийн гишүүдийг фитнест өдөр бүр тогтсон цагт явах, харин 2-р группт хүссэн цагтаа буюу боломжтой үедээ явах боломжийг олгожээ. Үр дүнд нь хатуу цагийн хуваарьтайфитнест явсан ажилчид цагтаа очиж чадахгүй байх, хоцрох шалтгаануудын улмаас бүр мөсөн явахаа больсон тохиолдлууд нь өндөр байсан бол уян хатан цагийн хуваарьтай ажилчид фитнестээ тогтмол явсан байна. Үүнээс харахад дадал зуршлыг бий болгоход тогтмол хэдий ч уян хатан хандах нь чухал болж байгаа юм. 

Дадлыг хэвшүүлэхэд хэр их хугацаа шаардлагатай вэ? 

Яг үнэндээ үүнд тогтсон хугацаа байхгүй гэж Cambridge-ийн их сургуулийн сэтгэл судлаач Benjamin Gardner хэлсэн байдаг. Заримдаа хэдэн долоо хоног, заримдаа хэдэн сар ч зарцуулах тохиолдол гарна. Гэхдээ хамгийн оновчтой хугацаа бол 60 хоногийн дотор дадал болдог гэсэн судалгаа байдаг. Иймд багадаа 2 сар өөртэйгөө тулж ажиллах шаардлагатай байх нь. 

Сайн дадал зуршлууд бидэнд яагаад хэрэгтэй вэ?

Дадал зуршил бидний тархины бүтээмжийг нэмэгдүүлдэггэвэл та итгэх үү? Тархи бидний өдөр тутмын үйлажиллагаа, үйл хөдлөлийг удирдах үүрэгтэй эрхтэн юм. Харин зарим зүйлсийг тогтмол давтамжтайгаар дээр дурдсанчлан автоматаар хийдэг болж чадвал тархиныачааллыг багасгаж, тархины хүчийг өөр чухал чалленжууддаа зарцуулах боломж үүснэ. 

Та бүхний амьдралд эерэг нөлөө үзүүлэх зарим дадалзуршлыг санал болгож байна. 

1. Эрүүл мэнддээ илүү их анхааран дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хооллох

2. Дэлгэцийн цагаа багасгаж, хайртай дотнын хүмүүстээ илүү их цагийг зарцуулах

3. Санхүүгийн төлөвлөгөө гаргаж, сэтгэл хөдлөлөөр худалдан авалт хийхгүй байх

4. Ирээдүйнхээ төлөө санхүүгийн дархлаа тогтоож, ХУРИМТЛАЛЫГ зуршил болгох

5. Хоббиндоо цаг гаргаж, стресс бухимдлаас хол байх

6. Дахин боловсруулах хэрэглээг дэмжиж, эх дэлхийгээ хайрлах

Эерэг дадлыг бүтээх эрүүл амьдралын хэв маягт тань амжилт хүсье!

А.Анхил

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • TEREZA (127.0.0.1)
    Dobre vijesti za mene i vas, zovem se TEREZA i moram vam ispričati kako sam doživjela ponudu kredita od 35,000 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što sam naišao na gospodina Harry Bryan, izvršnog direktora SMART LOAN FUNDS, imaju sjedište u Americi, a također djeluju u svim europskim zemljama. Dobio sam savjet kolege i savjetovat ću svima koji trebaju zajam da koriste njihove usluge kako bi izašli iz financijskih poteškoća, možete ih kontaktirati putem e-pošte (smartloanfunds@gmail.com} WHATSAPP: {+385915134516} Brzo kontaktirajte danas i dobijte svoj zajam od njih na stopu od 3 %. Obećajte da ćete reći ljudima i podijeliti njegov dobar rad nakon što dobijete zajam.
    2024 оны 06 сарын 01 | Хариулах
Top