өдөр
шөнө
×

“Менторшип” хөтөлбөрийн хүрээнд “HR Day” арга хэмжээг зохион байгууллаа

Голомт банкнаас жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж буй “Менторшип-2023” хөтөлбөрт “Чингүүнбат” ХХК, “Топ Степ” ХХК, “Соёмбот Оргил” ХХК, “Абигэйл” ХХК, “Ээлтэй Ертөнц” ТББ, “Эдем” ХХК зэрэг байгууллага хамрагдаж буй билээ. Хөтөлбөрийн хүрээнд Голомт банк болон зөвлөх үйлчилгээний мэргэжилтнүүд сонгогдсон бизнесүүдтэй туршлага мэдлэгээ хуваалцан чиглүүлэхээс гадна байгууллагын менежментийг сайжруулахад чиглэсэн төрөл бүрийн сургалтуудыг хүргэсээр байна.

Үүний нэг нь Голомт банкнаас явуулсан “HR Day” хүний нөөцийн менежментийн арга хэмжээ юм. “HR Day” арга хэмжээгээр дамжуулан Голомт банкны мэргэжилтнүүд “Менторшип-2023” хөтөлбөрт шалгарсан байгууллагууд болон анкетаа ирүүлсэн зарим байгууллагуудад хүний нөөцийн удирдлагыг сайжруулахад чиглэсэн Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал болон ирээдүйн төлөв, Ажилтан төвтэй хүний нөөцийн бодлого, Менежерийн Т-ур чадвар, Технологи хүний нөөцийн амьдралд сэдвээр төрөл бүрийн илтгэл, сургалтуудыг явууллаа.

Энэхүү арга хэмжээ нь хөтөлбөрийн хүрээнд үзүүлж буй стратегийн зөвлөгөөний нэг хэсэг бөгөөд тухайн байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, цаашдын өсөлт хөгжилд хамгийн чухал нөлөө үзүүлдэг ажиллах хүчний ур чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг болох юм.

Цаашид Менторшип-2023 хөтөлбөрөөр дамжуулан сонгогдсон бизнесийн үйл ажиллагааны зорилт, төлөвлөгөөг шинэчлэх, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэхээс гадна шаардлагатай тохиолдолд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг зорин богино хугацаанд бизнесээ оновчтой хөгжүүлэхэд нь чиглэсэн олон арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • TEREZA (127.0.0.1)
    Dobre vijesti za mene i vas, zovem se TEREZA i moram vam ispričati kako sam doživjela ponudu kredita od 35,000 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što sam naišao na gospodina Harry Bryan, izvršnog direktora SMART LOAN FUNDS, imaju sjedište u Americi, a također djeluju u svim europskim zemljama. Dobio sam savjet kolege i savjetovat ću svima koji trebaju zajam da koriste njihove usluge kako bi izašli iz financijskih poteškoća, možete ih kontaktirati putem e-pošte (smartloanfunds@gmail.com} WHATSAPP: {+385915134516} Brzo kontaktirajte danas i dobijte svoj zajam od njih na stopu od 3 %. Obećajte da ćete reći ljudima i podijeliti njegov dobar rad nakon što dobijete zajam.
    2024 оны 06 сарын 01 | Хариулах

Top