Энэ хүн өгсөн ярилцлагадаа Монголтой Хятад улс харилцаад ямар ч ач тус байдаггүй, манайх хэрэггүй юм нийлүүлдэг, манай ард түмнийг тэжээх гэж Хятад хэрэггүй нүүрс авч овоолж хаяж байгаа, цаашдаа бол аваад байх аргагүй гэж ойлгогдохоор юм ярьсан байсан. Ийм хүн хоёр улсын харилцааг хөгжүүлнэ гэж байхгүй. Бас манай ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг удаа дараалан дайрч доромжиллоо. Хоёр нүүртэн гэсэн. Ц.Элбэгдорж урьд монгол хэл бичиг хэрэггүй, өвөр монголчуудыг уусга устга гэчихээд, одоо өөр юм яриад яваад байгаа биш.
Ши Жинпинд дамжуулсан захиаг нь замд нь саатуулж, задалж уншаад, буруу захиа байна, цааш дамжуулахгүй гэж хэрүүл хийж сууна. Цай Вэньруй гээч Ши Жинпингийн өмнөөс хариу өгдөг, асуудал шийддэг юм уу.
Бас захиандаа Монголын экс ерөнхийлөгчийг Та гэж хүндэтгэлгүй, Чи гэж доош хийж хятадаар бичсэн байсныг судлаач хэлжээ. Ийм дипломат ёс мэддэггүй, бүдүүлэг зэрлэг этгээд ЭСЯ толгойлоод хутган үймүүлээд суугаад байж таарахгүй. БНХАУ энэ хүнээ тат аа. Монгол улс дахь ЭСЯ-нд дипломат хэрэгтэй, улаан хамгаалагч хэрэггүй.
Хэрвээ хятадуудын 60%-ийн эх хэлийг хэн нэгэн хааж хориод байвал Хятадын удирдлага зөв зүйтэй, бидэнд хамаагүй, гадаад улсын дотоод хэрэг гэх үү? Эх хэлээ хааж хориулж, харь хэлэнд шилжих нь асуудалгүй юм бол БНХАУ улсын хэлээ монгол хэл болговол яасан юм? Харин монголчууд бол эх хэлээ харь хэлээр солихыг зөвшөөрөхгүй.
Ч.Мөнхбаяр
Сэтгэгдэл (6)