өдөр
шөнө
×

“Их өгөгдөл ашиглан татварын албаны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Монголын татварын алба "ЖАЙКА-тай" хамтран Их өгөгдөл ашиглан татварын албаны чадавхыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд өнөөдөр Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, "ЖАЙКА-ийн" Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи нар “Их өгөгдөл ашиглан татварын албаны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн цар хүрээ, үйл ажиллагаа, хүрэх үр дүнг тохирсон төслийн үндсэн баримт бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр мэдээллийн технологиор боловсруулан татварын цахим хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх, татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээ, зохицуулалтын орчныг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Монголын татварын алба нь 1998 оноос эхлэн Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-тай хамтран ажилласан түүхтэй. Энэ удаагийн хамтарсан төсөл нь хоёр байгууллагын хамтран хэрэгжүүлж байгаа 11 дэх төсөл юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • TEREZA (127.0.0.1)
    Dobre vijesti za mene i vas, zovem se TEREZA i moram vam ispričati kako sam doživjela ponudu kredita od 35,000 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što sam naišao na gospodina Harry Bryan, izvršnog direktora SMART LOAN FUNDS, imaju sjedište u Americi, a također djeluju u svim europskim zemljama. Dobio sam savjet kolege i savjetovat ću svima koji trebaju zajam da koriste njihove usluge kako bi izašli iz financijskih poteškoća, možete ih kontaktirati putem e-pošte (smartloanfunds@gmail.com} WHATSAPP: {+385915134516} Brzo kontaktirajte danas i dobijte svoj zajam od njih na stopu od 3 %. Obećajte da ćete reći ljudima i podijeliti njegov dobar rad nakon što dobijete zajam.
    2024 оны 06 сарын 01 | Хариулах
Top