өдөр
шөнө
×

БНСУ-ын Үндэсний татварын албатай хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний татварын алба болон Монгол Татварын алба хооронд татварын чиглэлээр харилцан туршлага солилцон хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг арга хэмжээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний татварын албаны дарга Ким Чан Ки, Олон улсын татварын асуудал эрхэлсэн дэд дарга, Жэхён Пак, Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Жан У Жон, Үндэсний татварын албаны даргын зөвлөх Пак Санжүн, Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дэд дарга Жа-Еун Коо нар Монголын татварын албыг төлөөлж Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, дэд дарга А.Энхболд, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Нэргүй, Дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Д.Сайханчулуун, Татвар төлөгчид үйлчлэх газрын дарга Б.Буяннэмэх, Хуулийн хэрэгжилтийг хангах газрын дарга Д.Мөнхтамир, Татвар хураалтын удирдлага, арга зүйн газрын дарга Р.Мягмаржав нар оролцлоо.

Санамж бичгийн хүрээнд хоёр улсын татварын асуудлаарх хамтын ажиллагаа, найрсаг харилцааг хөгжүүлэх, татварын албаны талаарх харилцан туршлага солилцох, хамтран ажиллах, боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, татварын асуудлаар холбогдох семинарыг хамтран зохион байгуулахаар тохиролцов.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • TEREZA (127.0.0.1)
    Dobre vijesti za mene i vas, zovem se TEREZA i moram vam ispričati kako sam doživjela ponudu kredita od 35,000 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što sam naišao na gospodina Harry Bryan, izvršnog direktora SMART LOAN FUNDS, imaju sjedište u Americi, a također djeluju u svim europskim zemljama. Dobio sam savjet kolege i savjetovat ću svima koji trebaju zajam da koriste njihove usluge kako bi izašli iz financijskih poteškoća, možete ih kontaktirati putem e-pošte (smartloanfunds@gmail.com} WHATSAPP: {+385915134516} Brzo kontaktirajte danas i dobijte svoj zajam od njih na stopu od 3 %. Obećajte da ćete reći ljudima i podijeliti njegov dobar rad nakon što dobijete zajam.
    2024 оны 06 сарын 01 | Хариулах
Top