өдөр
шөнө
×

Киргиз улс Монголын татварын албаны үйлчилгээгээ цахимжуулсан туршлагыг судалж байна

Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал Бүгд Найрамдах Киргиз Улсын Эдийн засаг, худалдааны дэд сайд И.Э.Асылкулов болон Татварын албаны дарга А.К. Абдувапов нарыг хүлээн авч, уулзлаа.

Уулзалтын үеэр Дэд сайд И.Э.Асылкулов Засгийн газрынхаа тэргүүний даалгавраар Монгол Улсын татварын албаны цахимжилт, хиймэл оюун ухааныг үйлчилгээндээ нэвтрүүлэх гэж байгаатай холбоотой сайн туршлагууд, НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг сайжруулах “Ebarimt” системийн талаар туршлага судлах хүсэлтээ илэрхийлж, хоёр тал цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.

Энэ өдрүүдэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Эдийн засаг, худалдааны дэд сайд дэд сайд И.Э.Асылкулов, Татварын албаны дарга А.К. Абдувапов нар Татварын ерөнхий газарт тавдугаар сарын 29-31-ний хооронд ажиллана.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • TEREZA (127.0.0.1)
    Dobre vijesti za mene i vas, zovem se TEREZA i moram vam ispričati kako sam doživjela ponudu kredita od 35,000 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što sam naišao na gospodina Harry Bryan, izvršnog direktora SMART LOAN FUNDS, imaju sjedište u Americi, a također djeluju u svim europskim zemljama. Dobio sam savjet kolege i savjetovat ću svima koji trebaju zajam da koriste njihove usluge kako bi izašli iz financijskih poteškoća, možete ih kontaktirati putem e-pošte (smartloanfunds@gmail.com} WHATSAPP: {+385915134516} Brzo kontaktirajte danas i dobijte svoj zajam od njih na stopu od 3 %. Obećajte da ćete reći ljudima i podijeliti njegov dobar rad nakon što dobijete zajam.
    2024 оны 06 сарын 01 | Хариулах
Top