өдөр
шөнө
×

“Цахим татварын ач тус” гар зургийн уралдааны дүн гарлаа

Тогтвортой хөгжил Татварын боловсролын академи НҮТББ Монголын татварын албатай хамтран 2023 оны “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтан “Цахим татварын ач тус” сэдвийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд 1-ээс 4 дүгээр анги буюу бага анги, 5-аас 9 дүгээр анги буюу дунд анги, 10-аас 12 дугаар анги буюу ахлах анги гэсэн 3 насны ангилалаар гар зургийн уралдааныг 2 үе шаттайгаар зохион байгууллаа.  

Эхний шатны шалгаруулалтыг Аймаг, дүүргийн татварын албадын хэмжээнд 2023 оны 04 дүгээр  сарын 06-ны өдрөөс 04 дүгээр сарын 28-ны өдрийг  дуустал хугацаанд зохион байгуулж, 3 насны ангилал тус бүрд шалгарсан шилдэг бүтээлүүдийг Монголын татварын албаны ирээдүйн татвар төлөгчдөд зориулсан “ТАЗИ” фэйсбүүк пэйж хуудсанд 05 сарын 02-ноос 05 сарын 05-ны өдрүүдэд байршуулан олон нийтэд танилцуулсан.  

Уралдаан шалгаруулах комисс удирдамжид заасны дагуу ирүүлсэн бүтээл нь уралдааны сэдэвтэй нийцэж буй эсэх, зургийн агуулга илэрхийлсэн байдал зэргийг үндсэн үзүүлэлт болгон гар зургийн бүтээлийг 1-4 дүгээр анги, 5-9 дүгээр анги, 10-12 дугаар анги гэсэн 3 ангилал тус бүрд шилдэг 3 байр, мөн ангилал тус бүрд олон нийтийн хамгийн их хандалт авсан 1, 1 оролцогчийг шалгаруулав. Хамгийн их хандалт авсан бүтээлийг шалгаруулахдаа хамгийн олон шэйрлэгдсэн бүтээлийг 2023 оны 5 дугаар сарын 6-ны 00.00 цагаар тасалбар болгон дүнгээ гаргалаа.

Өнөөдөр “Тогтвортой хөгжил татварын боловсролын академи” НҮТББ-аас уралдаанд түрүүлсэн сурагчдын төлөөлөлд шагналыг гардуулав.

2023 оны гар зургийн уралдаанд бүтээл нь шалгарсан БАГА ангийн шилдэг сурагчид

Нэгдүгээр байр. Баянзүрх дүүргээс шалгарсан сурагч Д.Шүр

Хоёрдугаар байр. Увс аймгаас шалгарсан сурагч Х.Ариунгэрэл

Гуравдугаар байр. Баянгол дүүргээс шалгарсан сурагч Ц.Хулан

Бага ангийн хамгийн их хандалт авсан бүтээл:

Дорнод аймгаас шалгарсан бүтээл 4 хоногийн хугацаанд 2433 удаа шэйрлэгдсэн. Дорнод аймгийн Хэрлэн сумын 1- сургууль 4г ангийн сурагч Б.Цэлмэг

2023 оны гар зургийн уралдаанд бүтээл нь шалгарсан ДУНД ангийн шилдэг сурагчид

Нэгдүгээр байр. Дархан-уул аймгаас шалгарсан сурагч Д.Баянжамц

Хоёрдугаар байр. Налайх дүүргээс шалгарсан сурагч Э.Ерөөлт

Гуравдугаар байр. Хан-Уул дүүргээс шалгарсан сурагч н.Мөнхсарнай

Дунд ангийн хамгийн их хандалт авсан бүтээл:

Дорнод аймгаас шалгарсан бүтээл 4 хоногийн хугацаанд 2515 удаа шэйрлэгдсэн. Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р сургууль 6б ангийн сурагч Д.Хүслэн

2023 оны гар зургийн уралдаанд бүтээл нь шалгарсан АХЛАХ ангийн шилдэг сурагчид

Нэгдүгээр байр. Сэлэнгэ аймгаас шалгарсан сурагч Д.Нандин-Эрдэнэ

Хоёрдугаар байр. Баян-Өлгий аймгаас шалгарсан  сурагч Көкей овогтой Айгерим

Гуравдугаар байр. Баянзүрх дүүргээс шалгарсан сурагч Б.Анударь

Ахлах ангийн хамгийн их хандалт авсан бүтээл:

 Хэнтий аймгаас шалгарсан сурагч Ж.Сумъяабазарын бүтээл 4 хоногийн хугацаанд 3343 удаа шэйрлэгдсэн. 

Уралдаанд оролцсон бүх сурагчиддаа, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • TEREZA (127.0.0.1)
    Dobre vijesti za mene i vas, zovem se TEREZA i moram vam ispričati kako sam doživjela ponudu kredita od 35,000 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što sam naišao na gospodina Harry Bryan, izvršnog direktora SMART LOAN FUNDS, imaju sjedište u Americi, a također djeluju u svim europskim zemljama. Dobio sam savjet kolege i savjetovat ću svima koji trebaju zajam da koriste njihove usluge kako bi izašli iz financijskih poteškoća, možete ih kontaktirati putem e-pošte (smartloanfunds@gmail.com} WHATSAPP: {+385915134516} Brzo kontaktirajte danas i dobijte svoj zajam od njih na stopu od 3 %. Obećajte da ćete reći ljudima i podijeliti njegov dobar rad nakon što dobijete zajam.
    2024 оны 06 сарын 01 | Хариулах
Top