өдөр
шөнө
×

Татварт бүртгүүлэхэд хоёр минут, татвар төлөхөд 20 секунд зарцуулдаг болжээ

Өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Б.Бейсен, Ц.Мөнхцэцэг нар Татварын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа. УИХ-ын гишүүдэд 2019 онд шинэчлэгдсэн татварын багц хуулийн хэрэгжилт болон хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Монголын татварын албанд хийгдэж байгаа шинэчлэлийн үр дүнгээс танилцууллаа.

Татварын багц хуулийн шинэчлэлийн үр дүнд бичил, жижиг бизнес эрхлэгчдийн орлогын татварыг бууруулж, тайлангийн тоо хэмжээг бууруулсан. Мөн хялбаршуулсан горим ашиглаж жилдээ нэг удаа тайлан гаргаж, борлуулалтын орлогын нэг хувиар татвар төлөх боломжийг бүрдүүлсэн нь татварын бааз суурийг тэлжээ.

Мөн үйл ажиллагаагаа бүрэн цахимжуулснаар татварт бүртгүүлэхэд хоёр минут, татвар төлөхөд 20 секунд зарцуулдаг болжээ. Түүнээс гадна тайланг автоматжуулснаар татвар төлөгчийн зардал буурч, эрсэлд суурилж хяналт шалгалт хийдэг болсноор үнэн зөв татварын тайлангаа илгээсэн татвар төлөгчид хяналт шалгалтад хамрагдахгүй болсон зэрэг олон давуу тал татвар төлөгчид үүссэн тухай танилцууллаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top