өдөр
шөнө
×

"ААН-үүдийн 2022 оны татварын буцаан олголтыг шилжүүлж байна"

"Аж ахуйн нэгжийн 2022 оны татварын буцаан олголт болох 55.2 тэрбум төгрөгийг ААН-үүдэд яг одоо шилжүүлж байна" хэмээн Татварын ерөнхий газраас мэдээллээ.

Хууль шинэчлэгдэж, жилд 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ААН 10%-аар татвараа төлөөд төлсөн татварынхаа 90%-ийг буцаан авдаг болоод буй.

Мөн алс зайн хөнгөлөлт, тусгайлан дэмжих салбарт үйл ажиллагаа явуулсны хөнгөлөлт, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ажил олгосны хөнгөлөлт зэрэг бусад хөнгөлөлтүүдийг татвар төлөгчид эдэлдэг байна.

Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабал "Буцаан олголт авах татвар төлөгчдийн тоо, буцаан авах дүн жил бүр өсөж байгаа нь татвар төлөгчдийн хуулийн мэдлэг сайжирч, татварын хууль тогтоомжийн мөрдөлт сайжирч байгааг илтгэж байгаа эерэг үзүүлэлт юм" гэв.

2022 оны буцаан олголтоор 3,475 ААН-д 55.2 тэрбум төгрөгийг шилжүүлэх юм байна.

Жилийн 300 хүртэлх сая төгрөгийн борлуулалтын орлоготой байгууллагууд ААНОАТ-ыг 1%-аар төлдөг байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • TEREZA (127.0.0.1)
    Dobre vijesti za mene i vas, zovem se TEREZA i moram vam ispričati kako sam doživjela ponudu kredita od 35,000 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što sam naišao na gospodina Harry Bryan, izvršnog direktora SMART LOAN FUNDS, imaju sjedište u Americi, a također djeluju u svim europskim zemljama. Dobio sam savjet kolege i savjetovat ću svima koji trebaju zajam da koriste njihove usluge kako bi izašli iz financijskih poteškoća, možete ih kontaktirati putem e-pošte (smartloanfunds@gmail.com} WHATSAPP: {+385915134516} Brzo kontaktirajte danas i dobijte svoj zajam od njih na stopu od 3 %. Obećajte da ćete reći ljudima i podijeliti njegov dobar rad nakon što dobijete zajam.
    2024 оны 06 сарын 01 | Хариулах
Top