өдөр
шөнө
×

“Дижитал Дорнод” арга хэмжээнд урьж байна

Голомт банк орон нутагт дижитал шилжилтийг таниулах “Нээлттэй ирээдүй” уриатай технологийн нэгдсэн арга хэмжээг Дархан, Эрдэнэт хотод амжилттай зохион байгуулж байсан. Харин энэ сарын 16,17-ны өдрүүдэд уг арга хэмжээг Дорнод аймагт зохион байгуулах гэж байна. “Дижитал Дорнод” арга хэмжээнд программ хангамж, боловсрол, санхүү, харилцаа холбоо, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 20 гаруй байгууллагууд оролцож, ирсэн зочдод технологид суурилсан үйлчилгээгээ танилцуулах болно.

“Дижитал Дорнод” арга хэмжээ нь оролцогч байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцах ҮЗЭСГЭЛЭН болон ИЛТГЭЛ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ гэсэн 2 хэсгээс бүрдэнэ. Арга хэмжээ болох өдрүүдэд ҮЗЭСГЭЛЭН 10:00 цагаас, ИЛТГЭЛ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 11:00 цагаас Чойбалсан хотын “Хөгжимт драмын театр”-д тус тус эхэлнэ.

Дорнод аймгийн иргэд та бүхэн “Дижитал Дорнод” арга хэмжээнд хүрэлцэн ирснээр оролцогч байгууллагуудаас санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглэгч болоод төрөл бүрийн хөнгөлөлт урамшуулалд хамрагдах боломжтой. Үүнээс гадна технологийн хөгжил, дижитал шилжилтийг гол сэдвээ болгосон мэргэжилтнүүдийн илтгэл, хэлэлцүүлгийг сонсож, шинэ мэдээ мэдээллээр өөртөө хөрөнгө оруулаарай.

Энэ үеэр Голомт банк өөрийн дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлэл өгч, банкны үйлчилгээг газар дээр нь үзүүлж ажиллах тул та бүхнийг арга хэмжээнд гэр бүлээрээ хүрэлцэн ирэхийг урьж байна.

Мөн Голомт банкнаас “Дижитал Дорнод” арга хэмжээг угтсан буцаан олголттой урамшууллыг давхар зарлаад байна. Эрхэм харилцагч та 2023.07.09-нийг дуустал Голомт банкны бүх төрлийн кредит карт болон Премьер дебит, Si дебит картаар Дорнод аймагт байрлах Голомт банкны ПОС дээр худалдан авалт хийгээд 10%-ийн буцаан олголтоо аваарай.

#DigitalDornod

#НээлттэйИрээдүй

#PoweredbyGolomtbank

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • TEREZA (127.0.0.1)
    Dobre vijesti za mene i vas, zovem se TEREZA i moram vam ispričati kako sam doživjela ponudu kredita od 35,000 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što sam naišao na gospodina Harry Bryan, izvršnog direktora SMART LOAN FUNDS, imaju sjedište u Americi, a također djeluju u svim europskim zemljama. Dobio sam savjet kolege i savjetovat ću svima koji trebaju zajam da koriste njihove usluge kako bi izašli iz financijskih poteškoća, možete ih kontaktirati putem e-pošte (smartloanfunds@gmail.com} WHATSAPP: {+385915134516} Brzo kontaktirajte danas i dobijte svoj zajam od njih na stopu od 3 %. Obećajte da ćete reći ljudima i podijeliti njegov dobar rad nakon što dobijete zajam.
    2024 оны 06 сарын 01 | Хариулах
Top