өдөр
шөнө
×

Д.Амарбаясгалан: Би "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн орд газарт ямар ч бизнес эрхэлж байгаагүй

Цахим орчинд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн орд газарт бизнес эрхэлдэг, нүүрсний хулгайд холбоотой гэх мэдээлэл түгсэн. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дээрх асуудал өөрийн цахим хуудсаараа дамжуулж тайлбар хийжээ.

Тэрбээр "Засгийн газраас олон жил бугшсан хулгай, луйвартай тэмцэж буй ажилд олон хүний эрх ашиг хөндөгдөж, эрх мэдлээ алдахгүй гэсэн бүлэглэлүүд зориудаар худал мэдээлэл гарган гүтгэлэг явуулж эхэлжээ. ЗГ-ын энэ ажиллагаанд саад учруулах зорилгоор намайг Эрдэнэс Тавантолгой ХК-ийн орд газарт компани байгуулсан талаарх мэдээлэл цахим орчинд тарааж байгаа нь ямар ч ор үндэсгүй ХУДАЛ гэдгийг мэдэгдье. ЗГХЭГ-ын даргын ахалсан Шүүр ажиллагааны хүрээнд хууль бусаар төрийн албанд томилогдсон албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлсөн билээ. Эрдэнэс Тавантолгой ХК-д албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй улмаас ажлаас чөлөөлөгдсөн уурхайн төсөл хариуцсан ерөнхий инженер Ц.Төмөрсүхийн хэвлэлд өгсөн худал мэдээллийг надтай холбож байгаа нь ОР ҮНДЭСГҮЙ гүтгэлэг гэдгийг сануулах нь зүйтэй. Миний хувьд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн орд газарт ямар нэг бизнес эрхэлж байгаагүй, огт ашиг сонирхол агуулж байгаагүй. Тиймээс уг асуудлаар хууль хяналтын байгууллагад хандах болно" гэжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top