өдөр
шөнө
×

Г.Занданшатар: Иргэдийн 41.5 хувь нь улс төрийн намгүй, нэг хүчтэй удирдагчтай байх тогтолцоог зөв гэж үзсэн

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Монгол Улсын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна.  Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар байр сууриа илэрхийллээ.  Тэрбээр "Сонгуулийн хууль хэлэлцэгдэж байна. Улс төрийн намын эрх зүйн шинэчлэл, цаг үеийн шаардлагаас илт хоцорч засаглалын хямралт байдал руу түлхэж байгааг ард иргэд сүүлийн үеийн судалгаагаар илэрхийлсэн. Иргэдийн 87 нь улс төрийн намууд ард иргэдийн санал бодлыг илэрхийлж чадахгүй байна гэж дүгнэжээ.

Иргэдийн 41.5 хувь нь улс төрийн намгүй, нэг хүчтэй удирдагчтай байх тогтолцоог зөв гэж бичсэн байна лээ. Энэ бүхэн нь улс төрийн нам манлайлагч, нийгмээ манлайлахыг шаардаж байна гэсэн үг юм. Иймээс Улс төрийн намын тухай хууль, сонгуулийн тогтолцоо, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг гүнзгийрүүлэх шаардлагатай.

Эцэст нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг их ярьдаг.2019 оны өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг дээр ярилцаж тохиролцоод "УИХ нэг танхимтай 108 гишүүнтэй байх бөгөөд түүний 54-ийг нь олонхыг төлөөлөх, 54-ийг хувь тэнцүүлсэн зарчмаар сонгоно" гэсэн заалт орж, ТББХ-оор үнэмлэхүй олонхоор дэмжигдэж, чуулганы хуралдаанд орсон ч АН-ын үл ойлголцлоос улбаалан санал  дэмжигдээгүй үлдсэн.

2019 оны нэмэлт өөрчлөлтийг гүйцээх тухай яригдаж байна. Гол аргумент нь ҮХНӨ-өөр сонгуулийн хуулийг ээлжит сонгуулиас нэг жилийн өмнө өөрчилж, шинэчлэн батлахыг хориглоно гэж заасан. Гэтэл сонгуулийн жил эхлэхээс өмнө сар гаруйн өмнө буюу арваннэгдүгээр сард энэ хурал болсон. Иймээс сонгуулийн тогтолцоог бүхэлд нь өөрчилсөн, тоо нэмж болохгүй буюу Үндсэн хуулийн зарчимтай тохирохгүй байна гэх агуулгаар Ерөнхийлөгчийн ахалсан үндэсний зөвшилцлийн комиссын санал тухайн үед дэмжигдээгүй" гэлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top