өдөр
шөнө
×

Н.Удаанжаргалыг удаах нь "Бодь"-ийн Д.Баясгалангийн ашиг сонирхол уу?

"Тавантолгой төмөр зам"-ын захирал асан Н.Удаанжаргал гэж дээхнэ үед Багшийн дээдийн буудал дээр "...Шаариг хаана байна, шаариг хаана байна" гэдэг байсан тоглоом шиг хүн гарч ирлээ. Солонгосоос алга болоод Сингапураас сураг нь гарсан. Тэгж байгаад Аргентинд баригдах шахсан. Тэндээс зугтаад Тайландад очсон дуулдсан. Дараа нь "...Малайз руу машинаар орлоо" гэсэн. Тэрнээс хойш чимээ алдраад байна. Уг нь Н.Удаанжаргал ирэхэд өөрт нь хамаатай асуудал тийм ч том биш аж. Харин тэр ирвэл балрах нэг "том хүн"-ий нэр дуулдаад, сүүлийн үед чих амраахаа болилоо. Тэр нь "Бодь"-ийн Д.Баясгалан гэнэ. Н.Удаанжаргалын гар, гарын үсэг хоёроор хуваарилагдсан төмөр замын төсвийн цаад эзэн нь тэр гэж яриад байна. Тэгэхээр Н.Удаанжаргал ингэж "тэнээд" яваа нь, тэр хавиар удаах нь түүний л сонирхол гэх аж. Шулуухан хэлэхэд, төр ч, хууль ч тэднийг дийлэхгүй байгаа юм даг уу даа. Ингэж хардах үндэслэл угаасаа бий.  "Бодь"-ийн Д.Баясгалан Хөгжлийн банкны зээл хуйнд холбогдоод л байсан. Тэр хэргийг шүүж эхлээд долоо хонолоо. Тэнд алга л байна. Түүнчлэн нэг хэсэг сүрхий яригдаад, хугацаа нь товлогдоод байсан Нүүрсний нээлттэй сонсгол яагаад сураг алдарсантай ч түүнийг холбоод жиг жуг гээд эхэллээ шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top