өдөр
шөнө
×

“Өргөө-1” автобусны буудлаас “Е-Март” худалдааны төвийн уулзвар хүртэлх явган хүний зам дээр байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэж байна

Баянгол дүүргийн 13-р хороо, Б.Энэбишийн өргөн чөлөө дагуу түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд шулуун коридор бүхий дугуйн болон явган хүний зам, засвар шинэчлэлийн ажлыг хийж байгаа юм.

Тэгвэл дүүргийн Засаг даргын “Зөрчил арилгах арга хэмжээ авах тухай” А/147 дугаар захирамжийн хүрээнд өнөөдөр “Өргөө-1” автобусны буудлаас Е-Март худалдааны төвийн уулзвар хүртэлх хүртэл явган зам дагуу байршуулсан 23 түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ)-ийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Дээрх ажлыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын алба хаагчид болон Хороодын Засаг дарга Ажлын албаныхан хамтран зохион байгуулж байгаа юм.

Мөн ТҮЦ нүүлгэсний дараа тухайн байршлуудад “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын зам талбайн цэвэрлэгчид цэвэрлэгээ хийж байгаа бөгөөд тасалсан цахилгаан утасны аюулгүй байдлыг хангах ажлыг Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон 13-р хорооны Ажлын алба, олон нийтийн байцаагчид хариуцан ажиллаж байна.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top