Гурван гишүүний онц эрх нь цуцлагдлаа. Хоёр нь Өмнөговийн наяад мянган иргэдийг төлөөлж байсан төлөөлөл. Юун түрүүн Өмнөговьчууд УИХ-д түр зууртаа ч гэсэн төлөөлөлгүй болж байгаа юм байна гэж ойлголоо. Цаашдаа яахав шалгуулж л таарна. Би энэ гурвын Наранбаатартай нүүр тулж уулзаж үзсэн хүн. Нутаг орноор явахдаа нэг удаа аймгийнхаа дарга маань ямар хүн байгаа юм уулзаад гаръя гэж шийдээд зорин очиж цөөн минут ярилцаад л гарч байсан хүн л дээ. Яриа хөөрөө сайтай нутаг орныхоо төлөө зорьсон зорилготой залуу байна гэж ихэд тоож баярлаад л өрөөнөөс нь гарсан юм даг. Нөгөө гишүүнийхээ тухайд хэвлэл сайтаас л тэгж явна гэнэ, ингэж явна гэнэ гэж унших төдий, нэг үгээр ямар ч харьцаа байхгүй хүн.
Би өөрөө геологийн инженер гэсэн унаган мэргэжилтэй учир Таван толгойн уурхай зургаан тэрбум тонн шахуу нүүрсний нөөцтэйг мэдэхтэйгээ. Түүнээс жижиг Таван толгой буюу Өмнөговьчууд 51%-ийг нь эзэмшдэг бээлийн чинээ уурхайгаас нутаг орны бүтээн байгуулалт одоо хэл ам болоод байгаа идсэн уусан асуудал үүссэнийг ч мэднэ.
Жижиг Таван толгой орон нутагтаа 270-аад тэрбум төгрөг нийлүүлж аймаг орондоо тохилог орон сууц лавтай миний мэдэж байгаагаар Даланзадгадаас Гурвантэс хүрэх зорилготой 300 гаруй КМ тосон замын талыг нь тавиад явж байгаа юм.
За тэгээд шинэ театр, музей, номын сан гээд л говьчуудын тархи оюуныг цэнэглэх үнэхээр тос даасан сайхан бүтээн байгуулалтууд тэр хормойн чинээ уурхайн нутаг оронд оногдох бээлийн чинээ ашгаар бий болж боссоныг ч харж л явдаг.
Ажнай Бат-Эрдэнэ баян уу гэвэл баян юм шиг байна лээ. Энэ баян нь л тоогүй олон шуналтны цусыг нь бүх биеэр нь садруулж зүрхийг нь савлуулж явдаг.
Бат-Эрдэнийн хийсэн нэг л нүгэл нь Таван толгойн ордоос орон нутагтаа хормойн чинээг нь тасалж авч чадсанд л байгаа юм. Энэ нь нүүрсний хулгайчдын цухлыг хөдөлгөж цусыг нь бужигнуулаад байгаа юм шүү дээ. Бат-Эрдэнэ байгаагүй бол хэн нэгэн очоод ухах л байсан. Цуслах л байсан. Учир нь Таван толгой нь байгаад байгаа юм шүү дээ.
Багабанди гэж ширгэж дундардаггүй шуналтан өнөөдөр Оюутолгойг мөлжөөд л цусалж нөжлөөд л явж байна. Оюутолгой тэгвэл Өмнөговьд орон нутгийн Таван толгойтой харьцуулахаар юү хийсэн юм. Чойжилсүрэн, Нямтайшир, одоо энэ гэр бүлийн хүчирхийлэгч, ааш авирын тулам завхай зайднаараа зард гарчхаад байгаа УИХ-ын гишүүн нэртэй Ундрамын эцэг Чинбат энэ тэр гээд л зөвхөн Гурвантэс суманд 10 гаруй нүүрсний уурхай ухаж нутаг орныг 20 оод жил тамлахдаа энэ нутаг оронд юү хийв. Ханын хэц уулын өврөөр хорь, гучхан км зам тавиад ус нутгийг тоос шороо түйрэнгээр даруулалгүй шиг уурхайгаа ухчих сэтгэл гаргахгүй л байгаа биз дээ.
Мэнгэт Нямдоржийн тэжээвэр Чойжилсүрэн говийн байгалийг сүйтгэж ухаж төнхөж бузарлахдаа энэ нутаг оронд юү хийв Өмнөговийнхон бүгд л харж байна. Говьчууд минь бодох л хэрэгтэй болж байна даа. Аль ч уурхайд хамар гэж зүйл үүсдэг. Жижиг том Таван толгойн дунд дээр нь хөрс хуулалтын овоолго дарчихсан тийм хамар байсныг жижиг таван толгой ухаж авсан л гэж миний хувьд ойлгож байгаа. Гэхдээ хөрс хуулалтын тэр их зузаан овоолго дороос гарах нүүрсний хэмжээг тооцож үзээд том таван толгой манайх авах шаардлагагүй дэндүү их хөрөнгө орох юм байна танайх авч чадах юм бол ав л гэсэн юм байна лээ ш дээ. Тэндээс нь 300К тонн нүүрс л гарсан юм байна лээ. Үүний төлөө яагаад тэр нэр баастсан бацаан шүлс үсчүүлэн хуцаад байсан гээч орон нутгийн таван толгойг булааж авч эзэд дээ өгөх гэж л ширэн нүүрлэсэн хэрэг. Эзэд нь Багабанди нар л шүү дээ. Ийм л юм болоод байна даа. УИХ дахь нутаг эзгүйрлээ за энэ ч яах вэ, учир нь олдох биз. Нутагтаа байгаа өгөөж хишгээ өгч байгаа жижигхэн уурхай чинь булаагдах нь дээ, асар их эзгүйрэл бий болно шүү дээ. Энэ л аймшиг гэрийн чинь баганыг хөрөөдөж байна говьчууд минь. Харж суугаад нураалгах уу яахав шийдэцгээнэ биз дээ.
Зохиолч Д.Энхболд
Сэтгэгдэл (2)