Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, парламентын гишүүдийн тоог нэмж, засаглалаа бэхжүүлэхийг улс төрийн намууд шаардаж байна. Тэгвэл парламентын гишүүдийн тоог нэмснээр нийгэмд шударга ёс тогтох уу гэсэн асуултыг олон нийт тавьж байгаа билээ. Энэ талаар хуульч, судлаачид байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал, хуульч Д.Үүрцайх “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Хэмнэлтийн хуулийн төсөл оруулж, авлигатай тэмцэхээр ажиллаж байна. Гэтэл өнөөдөр парламентад Хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлье гэхэд “Тойргийн мөнгө хасах гээд байна” гэсэн гишүүдийн эсэргүүцэлтэй тулж байна. Ингээд Ерөнхий сайдын бодлого үр дүнд хүрэхгүй байна. Парламент хамтын шийдвэр гаргаж, хамтын хариуцлага хүлээдэг. Тусгаар тогтнолын баталгаа бол парламент. Парламентын ардчилал. Тиймээс эрх зүйт төртэй парламентын улс байхын тулд гишүүдийн тоог зайлшгүй нэмэх хэрэгтэй. Ингэснээр парламентын гишүүн Засгийн газраа дарамталдаг байдал арилна. Хоосон болгоомжлолоос үүдээд өнөөдрийг хүртэл энэ зохицуулалтыг хийгээгүй. Бид Үндсэн хууль дахь төрийн механизмаа ажиллуулах хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлж байна.
Парламентын гишүүдийн тоог нэмснээр хяналт сайжирч, гишүүдийн лоббид өртөх байдал арилна гэдгийг судлаачид онцолж байгаа юм.
Н.Энх
Сэтгэгдэл (1)