Би Монгол улсад үндсэн гурван том баялаг байна гэж хардаг гэж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тодорхойлсон.
Нэгдүгээрт, ДУНДАРДАГ баялаг. Энэ бол уул уурхай, байгаль орчин газрын баялаг. Үүнийг зөв зохистой, нэн хариуцлагатай ашиглах ёстой.
Хоёрдугаарт, УНДАРДАГ баялаг. Монгол хүний оюун санаа. Шавхагдашгүй баялаг болсон Монгол хүний оюуны бүтээл, ололт амжилтыг ямагт бид дэмжиж, улам бүр хөгжүүлж төгөлдөржүүлэх ёстой.
Гуравдугаарт, ӨСӨН ҮРЖДЭГ баялаг. Монголчууд бидний газар тариалан, мал аж ахуй. Яндаж болшгүй их боломж, өдөр хоногоор өсөн үрждэг энэ баялгаа улам бүр тэлж хөгжүүлэх. Улс үндэстнээрээ хөхүүлэн дэмжих ёстой хэмээн анх гарч ирэхдээ хэлсэн.
Үүнийхээ хүрээнд МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дараах арван зорилтоо тодорхойлжээ.Улс үндэстнээрээ хамтран зүтгэх, ажил хэрэг болгохоор улс орондоо болон гадаад ертөнцөд энэ саналаа нээлттэй хүргэн ажиллаж эхэлсэн.
1. Монгол улс эрчим хүчээ дотооддоо 100 хувь хангаж цаашид экспортлох.
2. Нефть шатахуунаа өөрснөө үйлдвэрлэх
3. Хүнсний бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэж органик хүнс үйлдвэрлэгч, экспортлогч орон болох.
4. Хүнд хөнгөн үйлдвэрүүдийг барьж байгуулах
5. Авто зам, Төмөр зам, Агаарын замыг тэлж хөгжүүлж тээвэр ложистикийн иж бүрэн сүлжээтэй болох.
6.Цахим үндэстэн, дижитал Монгол улс болох.
7. Уул уурхай, Газар тариалан, Аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх.
8.Банк, санхүү хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх
9. Орон зайн оновчтой бүтэц бүхий суурьшлын зөв тогтолцоотой хотыг байгуулж, улс орноо бүсчлэн хөгжүүлэх.
10. Ногоон Монгол буюу байгаль орчны доройтлыг бууруулах. Үүнийхээ хүрээнд мод, хөрс, агаар мандалдаа онцгой анхаарч 76 хувийн цөлжилттэй нүүр тулаад байгаа Эх орноо ногооруулах. Эрүүл хөрсөнд эрүүл хүнс ургуулж эх орноо хангах. Цаашлаад хоёр хөрш, бүс нутагтаа эрүүл хүнс экспортлогч улс болох зорилтоо эхлүүлсэн билээ.
ЭХ ОРНЫ ХӨРС ЭРҮҮЛ БАЙХ ЁСТОЙ. ХҮНСНИЙ ӨГӨӨЖ ХӨРСНӨӨС ЭХЭЛНЭ
Энэ ажлын хүрээнд ногоон орчин бүрдүүлж хөрсөө хамгаалах нь хамгийн чухал гэдгийг учирлан. Цөлжилт хөрсний элэгдэл нүүрлэсэн Монгол улсын асуудлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс "Тэр бум мод" тарих үндэсний хөдөлгөөн өрнүүлж байгаа анх мэдэгдэж дэлхийн анхаарлын төв оруулсан. Улс орнуудыг хамтран ажиллах талаар урилсан. Хөрс эрүүл бол хүнс эрүүл. Хүнс эрүүл бол хүн ам эрүүл гэсэн зорилтоо дэвшүүлж Монгол улсын Ерөнхийлөгч ажилдаа шуурхайлсан. Үүнийг нь НҮБ, ЕХ, хөрш улс гүрнүүд дэмжихээ илэрхийлж байна.
Ингэснээр Монгол Улс нь Европын Холбооны ногоон санаачилгын нэг болох “Ойн түншлэл”-ийн яриа хэлэлцээнд оролцож байгаа Азийн анхдагч орон болсон юм. Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар “Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг”-т гарын үсэг зурсан юм.
Мөн COP-27 буюу Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож гишүүн улс орнуудтай ногоон хөгжил "Тэр бум мод" үндэсний хөдөлгөөндөө хамтран ажиллах саналуудаа солилцсон байдаг.
Дэлхийн банк группийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд явуулж буй үйл ажиллагаа, манлайллыг тууштай дэмжихээ илэрхийлж, түүн дотроо тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөн, түүний хэрэгжилт болон санхүүжилтийн тал дээр мэргэжлийн зөвлөгөө өгч, боломжит бүх дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэлхий нийтийн ногоон хөгжлийн зорилттой нийцүүлсэн алсын бодлого. Бүс нутгийн хэмжээнд асуудал болоод байгаа цөлжилт, Монголын шар шороон шуургатай тэмцэх, улс орнуудын эрх ашигт өөрийн улсынхаа зорилтыг уялдуулж цаг үед нь дэвшүүлэн гаргаж ирж байгаа оновчтой бодлого гэдэг нь харагдаж байна.
Товчхон дүгнэж хэлбэл Монгол улсынхаа ногоон хөгжил, хөрсний доройтол, ойн сангийн өмнө тулгамдсан асуудлыг улс орныхоо дотоод нөөц бололцоог бүрэн ашиглаж үндэстэн олноороо хөдлөх зорилт. Хүчрэхгүй зүйл дээрээ дэлхийн олон улсын байгууллага, улс орнуудын дэмжлэгтэйгээр томоохон ахиц гаргах гэсэн удирдагчийн шийдэл юм.
ХҮНСНИЙ ХУВЬСГАЛЫН ЯЛАЛТ МОНГОЛ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯЛАЛТ БАЙХ УЧИРТАЙ
Дэлхий нийтээр хүнсний хомсдолд орж, органик эрүүл хүнсний бүтээгдэхүүн өдөр бүр ховордож үнэ цэнтэй болж буй цагт хөрсөө хамгаалах, шим тэжээлт өнгөн хөрсөө цөлжилт, салхинд хийсэх аюулаас хамгаалах гарц бол ногоон орчин. Хөрсний элэгдлээ зогсоох хамгийн зөв арга бол ойжуулах. Байгалын ногоон чийглэг орчинд шим тэжээлт эрдэст хөрсөнд хүнсээ тариалж иргэдээ хангах. Цаашлаад дэлхийд Монгол эрүүл хүнсээр тэргүүлэх Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэтийн зорилт нь энэ.
Тэгэхээр Монгол орондоо мод тарих. Тэрбум мод үндэсний аян нь тариалангийн талбайд ойн зурвас байгуулах, хөрсний ус чийгийн тэнцвэржүүлэх нь эрүүл, эко органик хүнс тариалах "Хүнсний хувьсгал" тай амин холбоотой ажил юм аа. Үүнийг л ард иргэд, зон олондоо ойлгуулчих гээд. Ашиг тусыг нь амсуулчих гээд үндэсний хэмжээнд У.Хүрэлсүх уриалаад зүтгээд байгаа нь энэ.
Түүний зорьж байгаа зорилт нь хүнсний хомсдолтой дэлхий ертөнц хүрэлцээгээ хангахын тулд цаашид элдэв генетик, химийн гаралтай хүнс үйлдвэрлэл дэлхийд ихсэх, хүн амын хүнс тэжээлийн дутагдлаа нөхөх гэсэн сөрөг үр дагавар болох баталгаагүй, гарал үүсэл тодорхойгүй бүтээгдэхүүнээс Монгол улсаа хамгаалах хамгаалалт нь үндэсний зорилт болгон эрчимжүүлж буй "Хүнсний хувьсгал" юм.
Эрүүл хүнсээр иргэдээ хангаж. Эх орноо хүнсний хомсдолоос үүдэлтэй элдэв органик бус хүнсний аюулаас авч гарах. Баталгаат эрүүл хүнсээр элгэн түмнээ тогтвортой хангах. Цаашид олон жилээр Монгол хүн зон өөрийн эх орондоо үйлдвэрлэсэн баталгаат хүнсээр хангагдаж, эрүүл энх амьдрах суурь ажлыг эхлүүлэх гэж зүтгэж буй нь энэ юм.
ДЭЛХИЙД ӨДӨР ӨДРӨӨР ХҮНСНИЙ ХОМСДОЛ НҮҮРЛЭЖ БАЙНА
Манай дэлхийн хүнсний даац 8 тэрбум хүртэлх хүнийг тэжээх чадвартай, 8 тэрбум давсан тохиолдолд хүн төрөлхтөн хүнс, шим тэжээлийн дутагдал, хүнсний хомсдол буюу өлсгөлөнд орно гэж үздэг. Тэгвэл өнгөрсөн оны 11-р сард бид 8-н тэрбумуулаа болсон. Дэлхийн хүнсний боломж хүн төрөлхтнийг тэжээх боломжоо алдаж эхэлсэн гэсэн үг. Ийм ч учраас өнөөдөр дэлхийн 4 н иргэний 1 нь өлсгөлөн амьдарч байна.
Үүн дээр нэрмээд цар тахлын улмаас нүүрлэсэн ЭЗ-ийн хямрал. ОХУ Украины дайн, Тайваны хоолойн зөрчилдөөн. Европын эрчим хүчний хямрал. Европын гол хүнсний бүс нутаг ОХУ Украины дайн зэрэг нь үр тариа, биологийн болон химийн бордоо, наран цэцгийн үр, тос, мал амьтны тэжээлийн хомсдолд хүчтэй нөлөөлсөн. Үүнийгээ ч дэлхийн даяар хүлээн зөвшөөрч цаашид хүн төрөлхтний өмнө хүнсний хомсдол өдөр сараар нэмэгдэх болно гэж улс орнуудад судалгааны байгууллагууд анхааруулсаар байна.
Ийм л учраас Монголчууд бид эрүүл хүнсээр эх орноо хангаж, илүү гарган дэлхийд экспортлох алхмаа яаравчлах ёстойг Монгол улсын Ерөнхийлөгч уриалан, өөрөө биечлэн манлайлж байгаа юм.
ҮНДЭСТНЭЭРЭЭ ЯЛАГЧ НЬ БОЛОХ ЁСТОЙ, ҮР ДҮНГ НЬ ХАМГИЙН ХУРДАН ҮЗЭХ ХУВЬСГАЛ БОЛ "ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ"
Тийм ч учраас гол том алхам "Хүнсний хувьсгал", "Тэр бум мод" үндэсний зорилтот ажлуудаа У.Хүрэлсүх хаврын урин өдрүүдийг угтан эхлүүлж байна. Өнгөрсөн долоо хоногт төрийн ордонд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2023" арга хэмжээг зохион байгуулж хүнс үйлдвэрлэгч иргэд, аж ахуйн нэгжүүддээ дараах боломжуудыг олгосон юм. Үүнд:
НЭГ: Жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлөв
ХОЁР: Хүнс үйлдвэрлэлийн зээлийн хүүг жилийн 3%-5% болгон бууруулав.
ГУРАВ: Хүнс үйлдвэрлэлийн зээлийн хугацааг 3-5 жил болгож нэмэгдүүлэв.
ДӨРӨВ: Үр тариа, төмс, хүнсний ногоо, сүү, жимс, жимсгэнэ, тэжээл, тэжээлийн ургамал тариалсан, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн эрчимжсэн тахианы аж ахуйн Орлогын албан татварыг 50 хувиар хөнгөлөв.
ТАВ: Дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурилыг НӨАТ-аас чөлөөлөв.
ЗУРГАА: Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг 2027 он хүртэл импортын гаалийн албан татвараас бүрэн чөлөөлөв.
ДОЛОО: Дотооддоо үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлөв.
НАЙМ: Дотоодын түүхий эдээр боловсруулж, дотооддоо борлуулсан хүнсний сүү, сүүн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлөв.
ЕС: Хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбарт 65.8 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлнэ.
АРАВ: Мал аж ахуйн салбарт 17.2 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлнэ.
АРВАН НЭГ: Газар тариалангийн салбарт 52.4 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлнэ.
АРВАН ХОЁР: Импортын болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2025 он хүртэл НӨАТ-аас бүрэн чөлөөлөв. Монгол улсын Ерөнхийлөгч, Монгол улсын төр засаг хүнс үйлдвэрлэгчдэдээ бодит боломжийг ийнхүү олголоо. Монголчууд бид дэлхий нийтэд нүүрлэж буй хүнсний өлсгөлөн, хоол тэжээлийн хомсдолоос Эх орноо аврах, эрүүл хөрсөнд тарьсан хүнс тэжээлээ хүн төрөлхтөнд илүүчлэх цаг ирлээ.
Оросоогийн Түвшиндэмбэрэл