МҮОНРТ-ын “Цагийн хүрдийн баатрууд” нэвтрүүлгээс шалгаруулдаг бар жилийн Онцлох татвар төлөгчөөр дуу оруулагч, контент бүтээгч Ө.Батбилэг шалгарчээ.
Тэрээр реклам, зар сурталчилгаанд дуу оруулах чиглэлээр 11 дэх жилдээ тасралтгүй ажиллахын зэрэгцээ сүүлийн таван жилийн турш Batbileg Uzlii хуудсаараа дамжуулан видео контент хийж эхэлсэн нь ихээхэн амжилт олсон байна.
“Орлого олж байгаа бол өгч байх ёстой” гэдэг зүйлийг үндсэн зарчмаа болгосон Ө.Батбилэгийн хувьд дуу оруулалт, видео контентоос олсон бүх орлогоосоо сүүлийн гурван жилийн турш татвараа цаг хугацаанд нь хариуцлагатай төлж ирсэн нь ийнхүү бар жилийн Онцлох татвар төлөгчөөр нэрлэгдэх шалтгаан болжээ.
Энэ талаар тэрээр “Бар жилийн Онцлох татвар төлөгч болоод "Цагийн хүрд"-ээр эх орон даяар гарах нэр төрийн хэрэг байлаа. Урам авлаа. Энэ олон жилийн турш итгэл хүлээлгэн харилцаж реклам, зар сурталчилгааны хоолойгоо уншуулдаг нийт харилцагчдадаа баярлалаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Сэтгэгдэл (2)