өдөр
шөнө
×

Голомт банк 2022 оны “Монгол Улсын Шилдэг Банк”-аар тодорлоо

Дэлхийн банк, санхүүгийн салбарт нэр хүндтэй “The Banker” сэтгүүлээс Голомт банкийг 2022 оны “Монгол Улсын Шилдэг Банк”-аар тодрууллаа. Ийнхүү Голомт банк тус шагналыг 8 дахь удаагаа хүртэж, сүүлийн хоёр жил дараалан шилдгээр өргөмжлөгдөөд байна.

“The Financial Times” сонины салбар “The Banker” сэтгүүл нь 100 орчим жилийн баялаг түүхтэй бөгөөд “Bank of the Year Awards”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ удаа дэлхийн 134 орны шилдэг банкнуудыг тодруулж, шагнал гардуулах ёслолыг Лондон хотод зохион байгуулсан нь сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа биетээр болсон юм.

“Бид энэ жилийн ялагчдыг тодруулахдаа хоёр гол чиг хандлагыг харгалзан үзсэн. Нэгдүгээрт, дижитал шилжилт тив дамнан хурдацтай явагдаж, дэлхийн банкнууд харилцагчид болон ажилтнуудынхаа туршлагад үндэслэн стратеги төлөвлөгөөгөө илүү боловсронгуй болгож байна. Хоёрдугаарт, банк санхүүгийн үйлчилгээнд төдийгүй манай гарагийн хувьд тогтвортой байдлыг бий болгох нь нэн чухал. Дэлхий дахинаа банкнууд хорт хий ялгаруулахгүй байх, сэргээгдэх эрчим хүч ашиглах тогтолцоонд шилжихэд ихээхэн анхаарч, хүчин чармайлт гаргаж байна. Ийнхүү 2022 оны шилдгээр шалгарсан банкнууд аливаа бэрхшээл сорилтод тэсвэртэй гэдгээ харуулаад зогсохгүй шинийг санаачлан уян хатан хариу арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч хэрэгжүүлж, сайн үр дүнд хүрэх бүрэн чадвартай гэдгээ харилцагч, сонирхогч талууд болон хувьцаа эзэмшигчдэдээ баталж чадлаа.” – Joy Macknight /Ерөнхий редактор, The Banker/

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт томоохон байр суурь эзэлдэг Голомт банк “Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриан дор улсдаа хөгжил дэвшил авчрах, үйлдвэрлэл бүтээн байгуулалтыг өрнүүлэх шилдэг бизнесүүдийг санхүүжүүлж, байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг тасралтгүй дэмжин ажилласаар ирсэн. Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ хиймэл оюун ухаанд суурилан хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж буй дижиталчлалын эрин үед бид бизнес стратеги төлөвлөгөөнийхөө дагуу энэ чиглэлд томоохон хөрөнгө оруулалтуудыг хийж, инновац нэвтрүүлэлтээрээ салбартаа тэргүүлсээр байна. Цаашид ч тэргүүлэгч байр сууриа хадгалан зогсолтгүй урагшлахын сацуу олон жилийн туршлага, мэдлэг чадвараа дайчлан санхүүгийн иж бүрэн үйлчилгээг чадварлаг баг хамт олон, орон даяарх 102 салбар нэгжээрээ дамжуулан өндөр түвшинд хүргэн ажиллах болно.

Бидэнд итгэл хүлээлгэн амжилт бүрд үргэлж хамт байдаг эрхэм харилцагч, хамтрагч байгууллага, хөрөнгө оруулагч, хамт олон та бүхэндээ талархал илэрхийлье.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • TEREZA (127.0.0.1)
    Dobre vijesti za mene i vas, zovem se TEREZA i moram vam ispričati kako sam doživjela ponudu kredita od 35,000 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što sam naišao na gospodina Harry Bryan, izvršnog direktora SMART LOAN FUNDS, imaju sjedište u Americi, a također djeluju u svim europskim zemljama. Dobio sam savjet kolege i savjetovat ću svima koji trebaju zajam da koriste njihove usluge kako bi izašli iz financijskih poteškoća, možete ih kontaktirati putem e-pošte (smartloanfunds@gmail.com} WHATSAPP: {+385915134516} Brzo kontaktirajte danas i dobijte svoj zajam od njih na stopu od 3 %. Obećajte da ćete reći ljudima i podijeliti njegov dobar rad nakon što dobijete zajam.
    2024 оны 06 сарын 01 | Хариулах
  • base dase (129.0.204.218)
    Get Passports, Visas, Driver's License, ID CARDS, Marriage certificates, Diplomas, Birth Certificates, Credit cards, Utility bills, Social Security cards, Resident permits, Death certificates, Banknotes dollar / euro Pounds We are a team of professionals with many years of experience in producing fake passports and other identity documents, best quality producers of fake documents. With more than 10 million documents circulating in the world. Email ( lifiben@gmail.com ) whatsapp +1540 2680762 Documents Cloned cards Best Quality Banknotes dollar / euro Pounds Passports , id cards , visas , drivers license , stamps , birt certificates , diploma , Permitts for all countries Are trying to change your nationality ? do you need work papers ? do you want travel ? do you need papers you cant have ? if yes , then you are in the right place at the right time Email ( lifiben@gmail.com ) whatsapp +1540 2680762 Documents Cloned cardsBanknotes dollar / euro Pounds Driver's License, Passport, ID, IELTS, TOEFL, VISA, Birth Certificate, School Diplomas, Marriage, US GREENCARD, SSN and many more Email ( lifiben@gmail.com ) whatsapp +1540 2680762
    2023 оны 04 сарын 10 | Хариулах
Top