“Эко дүүргийн нээлттэй бямба гараг”-ийн үеэр ХУД-ийн 9 дүгээр хорооны ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, ИТХ-ын төлөөлөгч С.Батхуяг:
"Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны “Эко Эрүүл дүүрэг” зорилтын хүрээнд 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Нисэхийн эцсийн автобусны буудлыг дүүргийн төсвийн хөрөнгөөр засаж, тохижууллаа.
Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн үйлчилгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс дүүргийн 9 дүгээр хорооны автобусны зогсоолын талбайг шинээр барьж байгуулсан. Тус талбайг хатуу хучилттай автозам, явган хүний зам, автобуснууд чөлөөтэй эргэх талбай, зорчигчид буух, суух хүлээлгийн талбай зэргийг цогцоор тохижуулснаараа онцлог.
Цаашид зогсоолд саравч, мэдээллийн самбар, нийтийн сандал, орчны гэрэлтүүлэг, камержуулалт болон хогийн сав зэрэг байрлуулж иргэдэд ээлтэй орчин нөхцөлийг бий болгохоос гадна дүүргийн зүгээс автобусны зогсоолыг жишиг болгон тохижуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэн ажиллах төлөвлөгөөтэй байгаа” гэв.