өдөр
шөнө
×

Л.Гүндалай: Ерөнхий сайд У.Хүрэлсүх миний хэлсэн үгийг амьдрал дээр хэрэгжүүллээ

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн “Чөлөөт зах зээл гэж байхгүй болсон” гэх үгийг дэмжиж байгаагаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тэрээр энэ талаар  “Сая Ерөнхий сайд маань “Чөлөөт зах зээл гэж дураараа загнаж болохгүй ээ” гэж хэлсэн байна. Би энэ үгийг шүүмжлэхээсээ илүү зөв зүйтэй гэж дэмжиж байна.

Би Ерөнхий сайд болсноос нь хойш У.Хүрэлсүхтэй хоёр удаа уулзахдаа, “За У.Хүрэлсүх ээ “Энэ чөлөөт зах зээл, ардчилал гэдэг зүйл Монгол орныг дотоод, гадаадын олигархи, баян компаниудын боол болгож хувиргаж байна” гэж  хэлж байсан. Үүнийг бодож яваарай гэж би У.Хүрэлсүхдээ хэлж байсан юм. Миний хэлсэн үгийг У.Хүрэлсүх амьдрал дээр хэрэгжүүлж, төрийн оролцооны тухай ярьж байгааг нь зөв гэж үзэж байна. У.Хүрэлсүхээ үүн дээр чи зөв бодлого явуулж, буруу явсан замыг засахгүй юм бол баян нь баянаараа ядуу нь ядуугаараа цаашаа явах болно. Ядуу хүний хүүхдэд, ядуу улсад ямагт боломж байхгүй шүү” гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top