өдөр
шөнө
×

Монголбанкнаас долларын өсөлтийн талаар хариуцлага нэхэх нь зохисгүй

2022 оны 3-р улирлын байдлаар нийт 45 гаруй улсын Төв банкууд бодлогын хүүгээ өсгөсөн байна. Ковид цар тахал болон Орос, Украйны дайны нөлөө нь дэлхийн эдийн засаг, санхүүд томоохон сорилт болж байна.

Ганц хөгжиж буй орнууд ч биш, хөгжингүй орнуудын валют хүртэл долларын эсрэг маш хурдацтай унаж байна. Үүнийг бид иен, вон, евро, фунт стерлингийн ханшийн графикаас харж болохоор байна. Монгол Улсын төгрөгийн ханшид ч мөн адил хүчтэй нөлөөлж байна.

Товчхондоо ам.долларын ханш огцом өсөж буй шалгаан нь АНУ-ын Холбооны нөөцийн сан 2022 он гарснаас хойш бодлогын хүүгээ өсгөсөөр байгаа явдал юм. Энэ нь дэлхий даяар ам.долларын суурь үнэ цэнийг өсгөж, хөгжиж буй орнуудын валютын ханшид ихээхэн дарамт үзүүлж байна. Тодруулбал, 2022.09.20-ны өдрийн байдлаар ам.долларын ханш төгрөгийн эсрэг 14.6 хувиар суларсан бол БНСУ-ын вон 17.2 хувь, Евро 14 хувь, Японы иен 24.9 хувиар сулраад байна. Дайны нөхцөл байдалтай байгаа Украины гривн ам.долларын эсрэг 35.4 хувь, эдийн засгийн гүн хямралтай, дефолтод ороод буй Аргентины песо 40.8 хувиар тус тус суларчээ.

АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 2022 оны гуравдугаар сараас хойш нийт 4 удаагийн шийдвэрээр 0.25 хувиас 2.5 хувь хүртэл огцом нэмэгдүүлээд байна. Түүнчлэн ирэх улиралд ч мөн адил ХНС бодлогын хүүг дахин 0.75 нэгж хувиар нэмэгдүүлэх магадлалтай байгааг эдийн засагчид онцолж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top