УИХ-ын шинэхэн гишүүн Хассуурийн Ганхуяг сүүлийн үед нийт ерөнхий боловсролын сургуулийн 10 хувийг Кембрижийн хөтөлбөр, стандарттай болгох зорилт тавиад тун ч завгүй явах болжээ. Улмаар Х.Ганхуяг Г.Дамдиням, Н.Учрал, Г.Амартүвшин нарын хамтаар Кембрижийн хөтөлбөрийг бүх нийтийнх болгох УИХ дахь лобби бүлэг хүртэл байгуулж тавьсан зорилтоо заавал биелүүлнэ хэмээн зүтгэж явна.
Уг хөтөлбөр өмнө нь Монгол Улсад 2010 оноос хойш хоёр жилийн хугацаанд хэрэгжээд хаагдсан байдаг. Хаагдсан шалтгаан нь улсын төсвөөс хэт өндөр татаас авдаг байсны дээр Монгол хүүхдийн хэл соёл, сэтгэхгүйн онцлогт тохирохгүй хуулбар хөтөлбөр байсан гэх үндэслэл юм.
Гэтэл Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын гишүүд тус хөтөлбөрийг дахин сэргээж Кембрижийн хөтөлбөрийг бүх нийтийнх болгоно гээд явж байгаа нь олон хүмүүсийн эгдүүцлийг хөдөлгөжээ.
Тухайлбал, Кембрижийн хөтөлбөр гэгчийн хор уршгийг үр хүүхдээрээ дэнчин тавьж амссан зарим нь бүр аргаа бараад эрхэм гишүүний цахим хаяг руу хандан бухимдлаа илэрхийлсэн байна. Гэтэл УИХ-ын гишүүн Х.Ганхуяг бухимдсан нэгний үгт “Ацаа” гэх доромж үгээр хариу барьж тавлажээ.
Сэтгэгдэл (14)