COVID-19 болж АНУ болон бусад гадаадын улс оронд суралцахаар төлөвлөөд байсан Монгол оюутнууд маань хэрхэн цаг хугацаа алдагдуулалгүй Монголдоо чанартай боловсрол эзэмшиж болох талаар LETU Mongolia American University-ийн захирал ноён Роберт Риц-тэй ярилцсан ярилцлагаа толилуулж байна.
-Сайн байна уу, та сургуулийнхаа талаар танилцуулна уу.
Манай LETU Mongolia American University нь Ider English School of Business-ийн дор, Америкийн LeTourneau Их Сургуулийн тусламжтайгаар 2013 онд үүсгэн байгуулагдсан ба Америкийн Их Сургуулийн хөтөлбөрийн дагуу бүх хичээлээ 100% Англи хэлээр Америк багш нартай заадгаараа онцлогтой. АНУ-ын боловсрол эзэмших хүсэлтэй хүмүүс олон байдаг ч төлбөр, тэтгэлэг, хэлний шалгалт гээд олон даваа байдаг. Тиймээс ч бид Америкийн боловсролыг нь Монголдоо авчирч, боломжийн төлбөрөөр Монголын сурах хүсэлтэй оюутнуудад дэлхийн чанартай боловсролыг олгож, шилдэг оюутнуудыг бэлдэх зорилготойгоор ажилладаг. Оюутнууд маань эндээ 1 жил суралцсаны дараа Америкийн кампусдаа 100% тэтгэлэгтэй суралцаж, Америкийн дипломтой төгсөх эрхтэй байдаг. Эсвэл Монголдоо хичээлээ шахаж үзээд 3 жилдээ төгсөх сонголттой. Одоогоор олон ур чадвартай, мундаг төгсөгчдийг АНУ-д болон Монголдоо төгсгөөд байна.
-Танай сургуульд ямар оюутнууд их орж байна?
Ер нь бид академик түвшин сайтай, Англи хэлний мэдлэг өндөр, жинхэнэ боловсрол эзэмших хүсэлтэй сурагчдыг ярилцлага, эссэгээр шалгаруулж авдаг. Энэ жил АНУ-д болон бусад орнуудад COVID-19 халдвар маш өндөр байгаа тул Монгол эцэг эхчүүд хүүхдүүдээ Америк явуулахаас илүү Монголдоо Англи хэл дээр чанартай боловсрол эзэмших алтернатив хайж манай сургуульд их хандаж байна. Хүүхдүүд нь Англи хэлний түвшин маш сайтай, нэгэнт Америкийн боловсрол эзэмшихээр зорьж буй тохиолдолд жилийн чөлөө авч цаг алдалгүйгээр манай сургуульд суралцах боломжтой. COVID-19 намдахаар үргэлжлүүлээд АНУ-ын болон гадаадын их дээд сургуулиуд руу кредитээ шилжүүлээд суралцаж болно.
-Америкийн Их Сургууль гэхээр төлбөр өндөртэй байх уу?
Ихэнх эцэг эхчүүд Америкийн сургууль гэхээрээ тэнгэрт тулсан төлбөртэй гэж боддог. Манай сургуулийн төлбөр $3600 гэдэг боловч санхүүгийн дэмжлэг хэрэгтэй, академик түвшин сайтай оюутнууд маань төгстлөө 50%-ийн тэтгэлэгээр суралцаж болно. $1800 гэдэг маань Монголын их дээд сургуультай ойролцоо төлбөрөөр дэлхийн боловсрол эзэмшиж байна гэсэн үг. Бидний зорилго нь үнэхээр боловсрол эзэмшихийг хүссэн хэн бүрт сайн боловсрол олгохыг хичээж ажилладаг тул аль болох боломжийн төлбөрөөр сургахыг хичээж байна.
-Америктаа 100% тэтгэлэгтэй суралцдаг гэсэн. Энэ талаараа дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч.
Бид АНУ-ын LeTourneau University (LETU)-тэй хамтран ажилладаг. Оюутнууд маань Монголдоо дор хаяж 1 жил амжилттай суралцсаны дараа SAT, TOEFL, IELTS шаардахгүйгээр LeTourneau руу 100%-ын сургалтын төлбөрийн тэтгэлэгтэйгээр 1 жил суралцах эрхтэй байдаг. Цаашид тэтгэлэгээ үргэлжлүүлээд АНУ-даа суралцаад төгсөх боломжтой. Хамгийн гол нь академик сайн байх хэрэгтэй.
-Танай дээр Дата Аналист гэж мэргэжил байсан. Тэр мэргэжлийнхээ талаар болон бусад мэргэжлээ танилцуулаач.
Дата Аналист буюу өгөгдлийн шинжээч гэдэг маань орчин үед маш их эрэлт хэрэгтэй мэргэжил байгаа. Ямар ч төрлийн компани, байгууллагад цугларч буй маш их хэмжээний өгөгдлийг дүгнэн шинжилж, machine learning тусламжтайгаар шийдвэр гаргахуйц ашигтай мэдээлэл болгож байгаа хэрэг. Бизнес, IT, статистик хосолсон мэргэжил байдаг. Дата аналистын ангийн оюутнууд маань одоогоор Harvard, MIT, IBM сертификаттай төгсөж, дэлхийд ажиллаж чадахуйц ур чадвар эзэмшиж байгаад маш их бахархаж байгаа. Цаашид улам мундаг оюутнууд төгсгөнө гэж найдаж байна. LETU Mongolia маань бизнесийн их сургууль. Тиймээс манайд Бизнесийн удирдлага, маркетинг, санхүү, нягтлан, олон улсын бизнес харилцааны ангиуд байдаг. Мөн нисэхийн чиглэлийн тусгай хөтөлбөр явагдаж байгаа. Оюутнууд маань 1-р курсээсээ эхлэн шууд мэргэжлийн хичээлүүдийнхээ суурийг судалж, аль мэргэжил нь өөрийн сонирхол, зан характерт нь таарахаас шалтгаалан 2-р курсээсээ мэргэжлээ сонгож болдог.
-Энэ жилийн элсэлт хэзээ дуусах вэ?
Уул нь Америкийн сургуулиуд дор хаяж жилийн өмнө элсэлтийн шалгалтаа авч, элсэлтээ эхлүүлж, хагас жилийн өмнө хариугаа хэлдэг л дээ. Тэр нь яарч шавдалгүй, урьдчилан төлөвлөж, бодож тунгаасан шийдвэр гаргахад их хэрэгтэй байдаг. Харин энэ жил COVID-19 болон сонгуулиас болоод Монголын сурагчид маань ЭЕШ өгөх, сургууль сонгох хугацаа маш богино байсан. ЭЕШ-ын онооны цаанаас хүүхдийг дүгнэхэд хэцүү байдаг тул бид онлайн анкет, ярилцлага, эссэ дээр суурилж оюутнуудаа шалгаруулж авдаг. Тиймээс бид элсэлтээ 8 сарын 24 хүртэл үргэлжлүүлэхээр болсон. Онлайн анкет, эссэ, ярилцлагаа манай www.letumongolia.com хуудсаар орж бөглөөрэй. Мөн АНУ-д суралцаж, жинхэнэ боловсрол эзэмшихийг хүссэн хэн болгонд бид үнэгүй зөвлөгөө өгч ажиллахыг хичээж байгаа. Мэдлэг боловсролыг хайж, өөрийгөө болон дэлхийг өөрчлөх гэж яваа эрхэм таны зам дардан байг.