өдөр
шөнө
×

Онлайн худалдан авалтад зориулсан ээлжит урамшуулал эхэллээ

Голомт банк онлайн худалдааны вэбсайтуудтай хамтран харилцагчдаа урамшуулах зорилгоор буцаан олголттой урамшууллыг тасралтгүй хэрэгжүүлдэг билээ. Харин энэ удаад ээлжит урамшууллаа 2022.05.23-05.29-ний өдрүүдэд WWW.NOMIN.MN-тэй хамтран хэрэгжүүлж байна.  

Та урамшууллын хугацаанд WWW.NOMIN.MN вэбсайтын бүх төрлийн бараа бүтээгдэхүүнээс худалдан авахдаа Голомт банкны бүх төрлийн кредит картаар төлбөрөө хийгээд 10%-ийн буцаан олголтыг авах боломжтой. Нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 150,000₮ ба таны буцаан олголт худалдан авалт хийснээс 1 өдрийн дараа дансанд тань орох болно.

Энэхүү урамшуулал нь зөвхөн 7 хоног үргэлжлэх тул та амжиж онлайн худалдан авалт хийгээд, урамшууллаа аваарай.

WWW.NOMIN.MN-ийн тухай: Тус вэбсайт нь Номин Холдинг ХХК-ийн онлайн худалдааны албан ёсны вэбсайт бөгөөд Номин сүлжээ дэлгүүрээр худалдаалж буй цахилгаан бараа, хүнс, бэлэн хувцас, гоо сайхан, гэр ахуй зэрэг бүх төрлийн бүтээгдэхүүнийг цахимаар худалдан авах боломжтой. Та Номин сүлжээ дэлгүүрийн салбараар борлуулагдаж буй бүх барааг тус вэбсайтаас 3% хямд үнээр худалдан авах боломжтой. Мөн 89,000 төгрөгөөс дээш дүнтэй худалдан авалтад хүргэлтийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг байна. Та өөрийн хэрэгцээнд бүрэн нийцэхүйц, өргөн сонголттой бараа бүтээгдэхүүнийг эндээс олно гэдэгт бид итгэлтэй байна.

Харин та Голомт банкны бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас авна уу.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top