БНСУ-ын КОТРА олон улсын байгууллагын мэдлэг хуваалцах хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, БНСУ-ын SAMOON.C компани хамтран хэрэгжүүлж байгаа “Алтанбулаг логистикийн төв байгуулах ТЭЗҮ, судалгааны дунд шатны тайлан”-гийн хурал 2022 оны тавдугаар сарын 7-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Тус хуралдаанд Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Тус хурлын үеэр төслийн эдийн үр ашгийг дээшлүүлэх, хууль эрх зүйн орчны хүрээнд шийдвэрлэх шаардлагатай зарим асуудал, төрийн зүгээс логистикийн төвүүдийг байгуулахад үзүүлэх дэмжлэгийн талаар хоёр талын ажлын хэсгийн төлөөлөгчид санал солилцов.
Олон улс, бүс нутгийн хэмжээний энэхүү логистикийн төв байгуулснаар тээвэр логистикийн салбарын өрсөлдөх чадварыг сайжруулж, олон улс, бүс нутгийн логистикийн сүлжээнд холбогдох, тээвэр логистикийн зардлыг бууруулах, тээвэрлэлтийн хугацаа багасгах, хилийн боомтын болон гаалийн үйл ажиллагаа сайжируулах олон талын ач холбогдолтой төсөл хэрэгжих юм.