өдөр
шөнө
×

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Итали Улсаас Монгол Улсад суугаа сайд Лаура Боттаг хүлээн авч уулзлаа

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа сайд Лаура Боттаг хүлээн авч уулзав.

Сайд нар хоёр талын тээврийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар солилцож ярилцсаны дотор хоёр улсын хооронд байгуулахаар хэлэлцэж буй Олон улсын автотээврийн хэлэлцээр, агаарын харилцааны тухай хэлэлцээрийн ажлыг идэвхжүүлэх, мөн далайн тээврийн чиглэлээр холбогдох байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх асуудлаар хөндөж ярилцлаа.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top