Голомт банк шинэ үеийн бүтээгч, манлайлагч залуучуудад зориулсан “See the future” уриатай Si картыг хэрэглээнд нэвтрүүлээд удаагүй байгаа билээ. Si карт нь хэрэглээнд нэвтэрсэн цагаасаа эхлэн харилцагчдаас өндөр үнэлгээ аваад буй юм.
Тиймээс Голомт банк 2022.04.25-05.06-ний хооронд Si картын шинэ харилцагчдад зориулсан хөнгөлөлттэй урамшууллыг зарлаж байна. Энэ хугацаанд Si Кредит картыг шинээр захиалсан тохиолдолд жилийн хураамжаас, Si Дебит картыг шинээр захиалсан тохиолдолд элсэлтийн хураамжаас тус тус 50% хөнгөлөх болно.
Салбар бүрийн манлайлагч залуус та бүхэн дижитал ирээдүйд хөтлөх Si картаа Голомт банкны салбар, тооцооны төвөөр үйлчлүүлэн эсвэл www.cards.mn вэбсайтаар зочлон захиалах боломжтой. Харин та тус картын нөхцөлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах бол доорх линкээр нэвтэрнэ үү.
Si картын давуу тал:
- Шинэлэг дизайн - Энэхүү карт нь минималист амьдралын хэв маягийг эрхэмлэгч залуу хүн танд зориулан хамгийн энгийн бөгөөд үнэ цэнтэй загварыг шингээв.
- Харилцагчийн мэдээллийн нууцлал - Харилцагчийн овог, нэр болон картын дугаар зэрэг хувийн мэдээлэл картын нүүрэнд ил байрлахгүйгээрээ онцлогтой. Мөн зайнаас уншигч NFC технологитой ба мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг EMV технологийн чипээр хамгаалсан.
- Хөнгөлөлт, урамшууллын Loyalty хөтөлбөр - Нийгэмд өөрийн байр суурийг олсон, хөдөлмөрч, бүтээгч залуу хүмүүст тохирсон хөнгөлөлт, урамшууллаар дүүрэн. Үүнд зөвхөн Si картын хэрэглэгчдэд тусгайлан зориулсан LOYALTY урамшууллаас эхлээд ирээдүйд өсөн нэмэгдэх олон төрлийн давуу талыг танд санал болгож байна.
Харилцагч та Голомт банкнаас гаргадаг картын талаар болон бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлэл авахыг хүсвэл Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт хандах боломжтой.