“Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн Суурь бүтцийн хэлтсийн ахлах инженер Д.Мандаа, Дохиолол төвлөрүүлэлт, хориглолын инженер Л.Отгон-Эрдэнэ нар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн дохиолол холбооны ажлын хүрээнд БНСУ-д зохион байгуулагдаж байгаа сургалтад хамрагдаж байна. Тэд өнөөдөр Солонгосын Гүррү дижитал диспетчерийн төвийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд сургалтын хүрээнд монголын талын инженер техникийн ажилтнууд “Солонгосын Үндэсний төмөр зам” ТӨХК-ийн сүүлийн үеийн дохиолол төвлөрүүлэлт хориглолын системийн талаар туршлага судалж, дохиоллын системийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг ААН-үүдийн үйл ажиллагаатай мөн танилцжээ.
Тус сургалт нь сарын 15-ны өдрийн хүртэл үргэлжлэх бөгөөд “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Монголын төмөр зам” ТӨХК, “Зүүнбаян төмөр зам” ХХК зэрэг байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм.