өдөр
шөнө
×

Төрийн банк Санхүү Эдийн засгийн дээд сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

“Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк” байх зорилтын хүрээнд Төрийн банк нь Санхүү Эдийн засгийн дээд сургуультай банкны салбарын мэргэжилтнүүд, хүний нөөцийг чадвахижуулан ирээдүйн шинэ боловсон хүчнийг бэлтгэн сургахад харилцан туршлага солилцож, санхүүгийн зөв дадалтай иргэн бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийг үзэглэх ёслолын арга хэмжээнд Төрийн банкыг төлөөлж Гүйцэтгэх захирал Ө.Гантөр, Санхүү Эдийн засгийн дээд сургуулийг төлөөлж ректор Б.Мөнхбаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Тус санамж бичгийг хүрээнд Банкны ажилтнуудыг мэргэжлийн зэргийн сургалт, хөтөлбөрт хамруулах, харилцан туршлага солилцох, мэргэшсэн сургагч багш бэлтгэн, Бичил жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулан сургалт зөвөлгөөнийг хамтран зохион байгуулана хэмээн хоёр тал мэдэгдсэн байна.

Мөн Монголдоо санхүү эдийн засгийн чиглэлээр манлайлал болсон ирээдүйтэй боловсон хүчин бэлтгэн гаргадаг Санхүү Эдийн засгийн дээд сургуулийн шинэхэн элсэгч болон төгсөн гарч буй боловсон хүчнийг банк санхүүгийн салбарт мэргэшүүлэх, чадавхижуулах томоохон ажлуудыг хамтран зохион байгуулж ажлын байраар ханган ажиллах тал дээр хамтран ажиллахаа цохон дурьдсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top