өдөр
шөнө
×

Төрийн банкны “Мөрөөдлөө хадгалъя”  хадгаламжийн урамшуулалт аяны супер урамшууллын эзэд тодорлоо

Хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлуулах зуршлыг дэмжих зорилготой зохион байгуулагдаж буй Төрийн банкны “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аян амжилттай өрнөж супер урамшууллын эздээ тодрууллаа.

“Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аян нь 2021.11.01 - 2021.12.31-ний хооронд зарлагдаж, 14 хоног тутамд 6 урамшууллын эздийг Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан тодруулж, урамшууллыг олгосон билээ. Тав дахь урамшууллын эзэд болон супер урамшууллын эздээ 2022.01.19-ны өдөр Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан тодруулаад байна.

Хадгаламжийн урамшуулалт аяны 5 дахь 14 хоногийн урамшууллын эздээр дараах харилцагчид тодорлоо.

-100,000 төгрөгтэй карт нээлгэх эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны УБ Бага Тойруу тооцооны төвийн харилцагч О.Чимэг;

-100,000 төгрөгтэй хадгаламжийн эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны Увс аймгийн Зам Улаангом тооцооны төвийн харилцагч Д.Отгонзаяа;

-Харилцагч байгууллагаас 100,000 төгрөгөөр худалдан авалт хийх эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны Өвөрхангай аймгийн Бүрд тооцооны төвийн харилцагч С.Тунгалаг;

-Bluetooth чихэвчний эзнээр Төрийн банкны Дархан-Уул аймгийн Хуучин Дархан тооцооны төвийн харилцагч Р.Рэнцэнцэдэв;

-Ухаалаг цагны эзнээр Төрийн банкны Дархан-Уул аймгийн Хуучин Дархан тооцооны төвийн  харилцагч М.Эрдэнэтуяа;

-Нисдэг тэрэгтэй дотоодод аялах эрхийн эзнээр Төрийн банкны Өвөрхангай аймгийн Есөнзүйл тооцооны төвийн харилцагч Т.Шүрэнцэцэг нар тус тус тодорлоо.

Урамшууллын эздийг 2022.01.26-ны Лхагва гарагт тус банкны Төв байранд хүлээн авч, урамшууллыг гардуулан баяр хүргэлээ.

“Мөрөөдлөө Хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аяны СУПЕР  урамшууллын эзэд Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар тодруулж, 2022.01.25-ны өдөр Төрийн банкны Төв байранд хүлээн авч, урамшууллыг гардуулан баяр хүргэлээ.

СУПЕР урамшууллын эздээр дараах харилцагчид тодорлоо.

-PHONE13 гар утасны эзнээр Төрийн банкны УБ Мөнгөн Завьяа тооцооны төвийн харилцагч Л.Алтанзул;

-TABLET-н эзнээр Төрийн банкны УБ хотын Чингэлтэй дүүрэг салбарын харилцагч У.Булган;

-SCOOTER Цахилгаан дугуйны эзнээр Төрийн банкны УБ Баянзүрх дүүрэг салбарын харилцагч Б.Нарантуяа;

-1,000,000 төгрөгтэй хадгаламжийн эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны Завхан аймгийн Арал тооцооны төвийн харилцагч Д.Мөнхтогтох;

-Турк улсад аялах аяллын эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны Хөвсгөл аймгийн Мөрөн-2 тооцооны төвийн  харилцагч Г.Гадиймаа

Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top