өдөр
шөнө
×

“Төв банкны бие даасан, хараат бус байдал, түүний эрх зүйн зохицуулалт” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно

“Төв банкны бие даасан, хараат бус байдал, түүний эрх зүйн зохицуулалт” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Монголбанк болон Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль хамтран 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 09:30-14:00 цагийн хооронд танхимаар болон цахимаар зохион байгуулах гэж байна.

Тус эрдэм шинжилгээний хуралд эрдэмтэн судлаачид “Төв банкны бие даасан, хараат бус байдал, түүний эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, Монголбанкны хараат бус байдлыг дээшлүүлэхэд анхаарах асуудал, хууль, эрх зүйн орчныг төлөвшүүлэх талаархи” судалгаа, судалгаанд үндэслэн гаргасан санал, дүгнэлтийг танилцуулж, хэлэлцүүлнэ.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурал, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөл, Олон улсын валютын сан, Монголын банкны холбоо, банк, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Монголын хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, шүүх, прокурор, цагдаа, хууль зүйн сургуулийн төлөөлөл оролцоно.

Эрдэм шинжилгээний хурлыг цахимаар Zoom программыг ашиглан зохион байгуулж байгаа бөгөөд доорх холбоосоор хурлын шууд дамжуулалтад нэвтрэх боломжтой тул өргөнөөр оролцохыг уриалж байна.

Join Zoom Meeting:
https://zoom.us/j/94102663586?pwd=TjRxK080ckxwL0E4Y0ZZWVUvUzJoQT09

Meeting ID: 941 0266 3586
Passcode: 111222

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top