өдөр
шөнө
×

₮ карт “Bloomberg TV Mongolia Awards 2021”-ийн "Шилдэг инновац”-аар шалгарлаа

Монголбанк нь төлбөрийн системийг хөгжүүлэх, боловсронгуй болгох зорилтын хүрээнд банкуудтай хамтран соронзон туузтай ₮ картыг олон улсын жишигт нийцсэн EMV чип технологид амжилттай шилжүүллээ. Ингэснээр соронзон туузтай картын мэдээллийг хуулбарлах, дуураймал картаар гүйлгээ хийх эрсдэл буурч, ₮ картын нууцлал, аюулгүй байдал сайжирч, картыг зайнаас уншуулах боломжтой болохын зэрэгцээ карт эзэмшигч төлбөр тооцоогоо чиптэй картаар гүйцэтгэхэд илүү хялбар, хурдан боллоо.

Түүнчлэн, чиптэй ₮ картад суурилсан QR кодоор гүйлгээ хийх, ₮ картын мэдээллийг токенжуулах (tokenization) суурь тавигдлаа. Мөн карт эзэмшигч ₮ картаараа нийтийн тээвэр, автомашины зогсоол, замын төлбөр гэх мэт үнийн дүн багатай гүйлгээнд пин код ашиглахгүйгээр картаа зайнаас уншуулж төлбөр тооцоогоо хийх боломж бүрдээд байна.

Иргэн та өөрийн харилцдаг банкаараа дамжуулан авах боломжтой.

-Пин кодгүй

-Гар дамжуулахгүй

-Зайнаас уншуулна

₮ картны албан ёсны хуудас: https://www.facebook.com/-card-100526595755113/

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top