өдөр
шөнө
×

ХОРООДОД 3103 ШИРХЭГ ГЭРЭЛТҮҮЛГИЙГ ШИНЭЭР СУУРИЛУУЛЖ, БҮРЭН АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

Сонгинохайрхан дүүрэгт Улс, Нийслэл,  орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр болон Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 31 хороонд 8240 ширхэг гэрэлтүүлэг суурилуулах ажлыг хэрэгжүүлж байна.

Одоогийн байдлаар  3103 ширхэг гэрэлтүүлэг угсралтын ажил бүрэн дуусч Улсын комисст хүлээлгэн өгч бүрэн ашиглалтад орууллаа.  Энэ онд гэр хорооллын гудаманд нийт 250.9 км гэрэлтүүлгийн ажил хийгдсэн ба дүүргийн  нийт гэрэлтүүлгийн тоо 22094 болж нэмэгдсэн. 

Мөн дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар авто замын нэмэлт гэрэлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Үүнд 21-р хорооллын авто зам, Баянхошуу, ханын материал 14, 15-р хорооны арын авто замын нийт 621 гэрэлтүүлгийн шон дээр нэмэлт буюу гоёлын гэрэлтүүлгийг 17.7 км авто зам дагуу хийж гүйцэтгэлээ. Гэрэлтүүлэг угсралтын ажил бүрэн дууссанаар дүүргийн нутаг дэвсгэрийн 90 орчим хувь бүрэн гэрэлтүүлэгтэй болж, иргэд аюулгүй орчинд ая тухтай амьдрах орчин нөхцөлөөр хангагдах юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top