НӨАТ-ын хуулийн дагуу 2021 оны 3 дугаар улирлын буцаан олголт 1,1 сая иргэнд ногдох 55,4 тэрбум төгрөгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ. Буцаан олголтын журмын өөрчлөлтийн дагуу 26696 иргэн татвараа суутгуулан төлөхөөр хүсэлтээ ирүүлж, хөрөнгийн албан татвараа төлсөн байна.