өдөр
шөнө
×

Татварын хялбаршуулсан горимыг сонгож, 1 %-иар татвараа төлөөрэй

Татварын багц хуулийн шинэчлэлээр бичил аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор хялбаршуулсан горим сонгож жилдээ нэг удаа тайлан гаргаж, борлуулалтын орлогын нэг хувиар татвар төлөх боломжтой болсон. 

Хэрвээ өмнөх жилийн албан татвар ногдох орлогын хэмжээ 50 сая төгрөгөөс доош, НӨАТ суутган төлөгч биш бичил сегментийн иргэн аж ажуйн нэгжүүд хялбаршуулсан горимыг сонгох боломжтой. Хялбаршуулсан горимыг сонгох бол Аж ахуйн нэгж 3 дугаар улиралд багтааж буюу есдүгээр сарын 30-ны дотор, иргэн тухайн татварын жилд багтааж буюу 12 дугаар сарын 31-ны  дотор цахимаар хүсэлт илгээнэ. 

Хялбаршуулсан горимоор тайлан гаргах давуу тал нь:

  • Бичил сегментийн иргэн аж ахуй нэгжүүд жилд 2 биш 1 удаа тайлан гаргах боломжтой
  • Татвар ногдох орлого буюу борлуулалтын орлогын 1% иар татвар ногдуулж төлөх боломжтой
  • Татвар ногдох орлогоос 1%-иар татвар төлж байгаа учир зардлын баримтыг нотлох шаардлагагүй болно.

Дараах аж ахуйн нэгжүүд хялбаршуулсан горимоор тайлан илгээх боломжгүй.

  • НӨАТ суутган төлөгч биш,     
  • Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах;     
  • Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох,     
  • Тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох,    
  • газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулах

Анхаарах зүйлс

  • Аж ахуйн нэгжүүд ААНОАТ-ын тухай хуульд заасан хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдах боломжгүй 
  • Хувь хүн Хувь хүний орлогын албан татваын тухай хуульд заасан хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдах боломжгүй

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан хөнгөлөлт, чөлөөлөлт иргэдийн хэлж заншсанаар Орон сууцны болон оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлтөнд шинээр хамрагдах иргэд маань өмнө хялбаршуулан горми ашиглан тайлан илгээсэн бол хялбаршуулсан горимоос 12 дугаар сарын 31-нээс өмнө гарахыг зөвлөж байна.

НӨАТ суутган төлөгч болсон эсвэл дээрх төрлийн үйл ажиллагаа эрхэлж эсэлсэн бол тус өдрөөс хялбаршуулсан горимоос автоматаар хасагдана. 

Хүсэлт гаргах заавар

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • 3008711 (172.69.45.132)
    Jild neg udaa tailan gargah.
    2021 оны 09 сарын 30 | Хариулах
Top