Төрийн банкнаас намрыг угтан оюутан залуустаа зориулсан олон төрлийн давуу талтай Z-картыг зах зээлд нэвтрүүлжээ. Z-Карт нь дотоодын болон олон улсын төлбөр тооцоонд ашиглах боломжтой бөгөөд EMV чиптэй. Түүнчлэн payWave зайнаас унших горимтой, VISA карт юм. Мөн тунгалаг металл загвартай нь залуусын дунд тренд болоод байна Тус карт нь дөрвөн жилийн хугацаатай бөгөөд төгрөг болон ам.долларын сонголттой гэдгээрээ онцлог. Жилийн суурь хураамж нь 10,000 төгрөг. Z карт авсан залууст “Гэнэтийн ослын даатгал болон Гялсбанкны эхний жилийн хураамжаас чөлөөлөгдөх ба Төрийн банкны АТМ-с шимтгэлгүй бэлэн мөнгө авах боломжтойгоор бусад төрлийн картаасаа илүү онцлог юм.
Түүнчлэн “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын 10 хичээлд хамгийн өндөр оноо авсан 100 хүнд “Z-карт”-ын хамт урамшуулал зарласан бөгөөд өнөөдөр ЭЕШ-н 10 хичээл тус бүрээс 800 оноо авсан оюунлаг залуусдаа Z картын хамтаар урамшууллаа гардуулжээ. Эрсдэлгүй ирээдүйн баталгаа болсон Монгол улсын оюунлаг, өнгөлөг, мөнгөлөг, гэгээлэгзалуусын сонголт Z карт.