Сонгинохайрхан дүүрэг 2021 оныг “Иргэдэд ээлтэй ногоон дүүрэг” болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай мөрийн хөтөлбөртөө 43 хороог бүрэн гэрэлтүүлэгтэй болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хоггүй цэвэр орчинтой болгох, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх гэсэн зорилтыг тусган ажиллаж байна.
Нийслэл, дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 43 хороо бүрт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа юм. Тэдгээрийн нэг болох 14, 12-р хороонд энэ онд Улс, нийслэл, орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна.
14 ДУГААР ХОРОО
🔰 Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус хорооны 12 дугаар байрны гадна фасадыг хийж гүйцэтгэсэн
🔰 Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 12 дугаар байрны хүүхдийн тоглоомын талбайн резинэн дэвсгэрийг шинэчлэн, сольсон
🔰 Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 13 дугаар байрны дээвэр засварын ажлыг хийж гүйцэтгэж байна. Ажлын явц 40 хувьтай үргэлжилж байна
🔰 Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 13 дугаар байрны урд Мини-воллейболын талбай ,ээжүүдэд зориулсан амрах талбай шинээр байгууллаа
🔰 Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 15, 16, 17, 18 дугаар байруудын дундах хүүхдийн тоглоомын талбайн резинэн дэвсгэрийг шинэчлэн сольсон.
12 ДУГААР ХОРОО
🔰 Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2-р байрны 2,4,12-р орцны дээвэр засвар хийгдсэн
🔰 8,9-р байрны хүүхдийн тоглоомын талбайд хөл бөмбөгийн талбайтай болсон
🔰Дүүргийн ТНААХ-ийн дэмжлэгээр мод тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллалаа.