Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, дэд дарга Д.Цогтжаргал болон ТЕГ-ын удирдлагын баг "Монгол Улсын Гавьяат эдийн засагч" цол хүртсэн Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Эрдэс баялгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Баяраа, Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Нэргүй нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Үйл ажиллагааны эхэнд ТЕГ-ын дарга Б.Заяабал Монгол Улсад шинэ үеийн татварын алба үүсэж хөгжсөний 30 жилийн ойн жилд Татварын албанаас “Монгол Улсын гавьяат эдийн засагч” төрснийг онцлон тэмдэглэж, ажлын амжилт хүслээ.
Үүний дараа шинэхэн гавьяатуудыг Монголын татварын албаны хөгжлийн бодлого, үйл ажиллагааг тодорхойлон хэрэгжүүлэх, хүний нөөц, техник, технологи, төсөв, санхүүг бэхжүүлэх, татварын мэдээллийн тогтолцоо, арга зүйг боловсронгуй болгоход үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж "ТАТВАРЫН АЛБАНЫ “ХҮНДЭТ ДЭВТЭР”-т бичиж алдаршуулан, дурсгалын үнэмлэх гардууллаа.