Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Эрдэс баялгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Дашцэрэнгийн Баяраа өнөөдөр хөдөлмөр бүтээлээ улсдаа үнэлүүлж "Монгол Улсын Гавьяат эдийн засагч" цол хүртлээ.
Шинэ үеийн татварын алба үүсгэн байгуулагдахад Завхан аймгийн татварын хэлтсийн анхны даргаар томилогдон ажлын гараагаа эхэлж, өнөөдрийг хүртэл тасралтгүй 30 жил ажиллахдаа татварын албаны бүх нэгж, салбарт хүрч, татварын албаны үйл ажиллагааг сайжруулах, улсын төсвийн орлого бүрдүүдэх, татвар төлөх нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэрээ оруулж яваа манай тэргүүний албан хаагчдын нэг юм.
Монголын Татварын Албаны 30 жилийн ойн босгон дээр Татварын салбараас төрсөн шинэхэн гавъяат эдийн засагчдаа баяр хүргэж, эрүүл энх, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсье!