өдөр
шөнө
×

 JUNIOR багц хүүхэд залуустай хамт санхүүгийн аяллаа эхлүүлэхэд бэлэн боллоо

Таны хүүхэд, эсвэл та болон таны найзууд мөнгөө хадгалж, өөрийн гэсэн хадгаламжтай болоод дэлгүүрээс худалдан авалт хийхдээ банкны картаар үйлчлүүлж, ухаалаг утсаараа гүйлгээ хиймээр байдаг, банкны харилцагч болох насанд хүрээгүй учраас энэ бүхнийг хийж чадахгүй байна уу?

Тэгвэл одоо санаа зоволтгүй боллоо. 7-17 насны хүүхэд залууст зориулсан “JUNIOR” багц бүтээгдэхүүн санхүүгийн аяллаа эхлүүлэхэд тань туслахаар шинээр мэндэллээ.

JUNIOR багц гэж юу вэ?

Энэхүү багц нь хүүхэд залуусын хэрэглээнд хамгийн эрэлт, хэрэгцээтэй бүтээгдэхүүнүүд болох  Голомт банкны Алтантүлхүүр хүүхдийн хадгаламж, шинэ үеийн дижитал хэтэвч SocialPay, 7-22 насны хүүхэд залууст зориулсан олон улсын эрхтэй The Color Карт, Smart Bank дижитал банкны үйлчилгээ, харилцах дансаар гүйлгээ хийх, Easy Info зэрэг үйлчилгээг нэг дор багтаасан хүүхэд залууст хамгийн тохиромжтой, санхүүгийн боловсролд нь үнэт хувь нэмрээ оруулах аяллын гараа болох багц юм.

JUNIOR багцад ямар бүтээгдэхүүнүүд байгаа вэ?

  • “Алтантүлхүүр” хүүхдийн хадгаламж

“Алтантүлхүүр” хадгаламж нь 0-18 хүртэлх насны хүүхдэд зориулсан, урт хугацаанд өндөр өгөөж хүртэх боломжтой, ирээдүйдээ зориулан хийх хамгийн том хөрөнгө оруулалт юм.

  • The Color Карт

Техник технологи хурдацтай хөгжихийн хэрээр банкны картаа хэрэглэж, үр шимийг нь хүртэх боломжтой санхүүгийн хэрэгслүүд гарч байгаагийн нэг нь 7-22 насны хүүхэд залууст зориулсан олон төрлийн хөнгөлөлт, урамшуулалтай THE COLOR Карт билээ. Мөн танд сарын суурь хураамжгүй, доод үлдэгдэлгүй, харилцах данс нээгдэх болно.

  • Интернэт банк & Смарт банк

Интернэтэд холбогдсон дурын төхөөрөмжөөс орон зай, цаг хугацаанаас үл хамааран банкны бүх төрлийн үйлчилгээг авах боломжийг Интернэт банк танд олгоно.
- 14-17 насны хүүхэд: Өөрийн данс болон Голомт банкны данс хооронд гүйлгээ хийх эрхтэй. Өдөрт хийх гүйлгээний дүнгийн дээд хязгаар: 300,000₮ / 500,000₮

- 7-13 насны хүүхэд: Өөрийн данс болон хэрэглээг хянах, санхүүгээ өөрөө бүрэн удирдах боломжтой. /Гүйлгээ хийх эрхгүй/

  • SocialPay шинэ үеийн дижитал хэтэвч

SocialPay үйлчилгээ нь утасны дугаар, и-мэйл хаяг болон Twitter, Facebook ашиглан бусад руу мөнгө шилжүүлэх, бусдаас мөнгө нэхэмжлэх боломжтой, санхүүгийн харилцааг хамгийн хялбараар шийдсэн үйлчилгээ юм.

SocialPay шинэ үеийн дижитал хэтэвчийн хэрэглэгч болсноор кино тасалбар, нэгж дата болон онлайн дэлгүүрээс худалдан авалт хийх боломжтойгоос гадна шимтгэлгүй гүйлгээ хийх, мөнгө нэхэмжлэх болон нэхэмжилсэн дүнг төлөх боломжтой.

  • Easy Info үйлчилгээ

Орлого зарлагын гүйлгээний мэдээллийг гар утсандаа мессэжээр тухай бүрт нь үнэ төлбөргүй авснаар дансны мэдээллээ хянаж, санхүүгийн эрсдэлээс сэргийлэн санхүүгээ хянах боломжтой.

JUNIOR, санхүүгийн аялал эхэллээ!

Өөрийн зорилго, мөрөөдөлдөө зориулсан хадгаламжтай болж, нэг дороос илүү олон, илүү cool үйлчилгээг авах, санхүүгийн боловсролд суралцаж, мөнгөө хянах боломжтой JUNIOR багц, санхүүгийн аялалд тавтай морил!

JUNIOR багцын бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцаад санхүүгийн шинэхэн аяллаа эхлүүлээрэй.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top