өдөр
шөнө
×

Монголын Татварын албанаас 2020 оны шилдэг татвар төлөгчдөө зарлалаа

Монголын татварын албанаас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Хорин хоёр дахь жилдээ “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг Таны төлсөн татвар тахлыг давах дэм уриан дор тэмдэглэн татвар төлөгчдөдөө талархах,  иргэд, аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээ шаардлагад тохирсон цахим сургалт зохион байгуулах, хүүхэд багачуудын татварын боловсролыг дээшлүүлэх, татвар төлөгчдөө сонсоё аянг сошиал сайтуудад өрнүүлэх гэсэн үндсэн чиглэлийн дагуу тэмдэглэн өнгөрүүлнэ.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлыг үед татварын хууль тогтоомжоо биелүүлж, татвараа төлж төсөв бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан татвар төлөгчдөө алдаршуулах зорилгоор дараах төрлүүдээр шилдэг татвар төлөгчдөө шалгарууллаа.  

Татварын хуулийг хамгийн сайн биелүүлсэн “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” -өөр 20 аж ахуйн нэгж

-Том -Скайнэтворкс ХХК, Монгол шуудан ХК, Нисээч-интернэшнл ХХК, Адмонпринт ХХК, МТЧ ХХК гэсэн таван татвар төлөгч,

-Дунд -Барилга архитектур корпораци ХХК, Интерактив би Ая ХХК, Термотех ХХК, Есөн од фууд интернэшнл ХХК, Монголын уламжлалт эмнэлэг сургалтын төв мамба дацан ХХК,

Жижиг -Булган аймгийн Сод хан трэвел ХХК, Увс аймгийн Энержи-импайр ХХК, Баянгол дүүргийн Гермесцентр ХК, Хан-Уул дүүргийн Ди би ай эс ХХК, Ариусгалтрейд ХХК,

Бичил -Төв аймгийн Лимон фарм ХХК, Өмнөговь аймгийн Аргамжинцэцэг ОНӨААТҮГ, Сүхбаатар дүүргийн ЭЗХ трейд ХХК, Сэлэнгэ аймгийн Баянсуудал шүтээн ХХК, Хэнтий аймгийн Дадалбуудай ХХК 

“ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ”- өөр 10 иргэнийг тодрууллаа.

Хан -Уул дүүргийн иргэн Ж.Оджаргал, Ж.Од, Л.Элдэв-Очир, Л.Чинбат, Л.Болд, Д.Ончинсүрэн, Б.Уянга, Баянзүрх дүүргийн иргэн Д.Сүрэнхорлоо, Сонгонихайрхан дүүргийн иргэн Ж.Энхбаяр Чингэлтэй дүүргийн иргэн Ж.Баттулга нар шалгарлаа. 

Эдгээр 10 иргэн нийт дүнгээрээ 15.1 тэрбум төгрөгийн татварыг төлсөн байна.

“ХАМГИЙН ИХ ТАТВАР ТӨЛСӨН” 10 аж ахуйн нэгж 

Эрдэнэт үйлдвэр ТӨАТҮГ, Эрдэнэс таван толгой ХК, Оюу толгой ХХК, АПУ ХК, Энержи ресурс ХХК, Болдтөмөр ерөө гол ХХК, Спирт бал бурам ХХК, ТИ ЖИ ВИ СИ ӨҮ ХХК, Хүрэн толгой коал майнинг ХХК, Тавантолгой ХК

“ХАМГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАСАН ТАТВАР ТӨЛӨГЧ”- 10 аж ахуйн нэгж 

Эрдэнэт үйлдвэр ТӨАТҮГ, Эрдэнэставан толгой ХК,

Хүрэн толгой коал майнинг ХХК, ХААН БАНК ХХК, Энержиресурс ХХК, Ти Ти Жи Ви Си Өү ХХК, Тийсс Монгол ХХК, Бодь-Интернэшнл ХХК, Монголын алт МАК ХХК М Си Эс Протерти ХХК 

“АЖЛЫН БАЙРАА САЙН ХАДГАЛСАН ТАТВАР ТӨЛӨГЧ” -10 аж ахуйн нэгж 

Таван толгой түлш ХХК, Мобиком корпораци ХХК, Юнител ХХК, Номинхолдинг ХХК, Таванбогд фүүдс ХХК, Өндөр алтайн зам ХХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Багануур ХК, Жимобайл ХХК, Жүр-Үр ХХК гэсэн аж ахуйн нэгжүүд шалгарлаа. 

Шинэчилсэн татварын багц хууль анхны жилдээ хэрэгжлээ. Үүнтэй холбоотойгоор хуулийн хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан хүндрэл бэрхшээл, ойлголтын зөрүүг тодруулах зорилгоор “Татвар төлөгчөө сонсоё” цахим хэлэлцүүлгүүдийг фэйсбүүк, клубхаус сошиал сайтуудаар дамжуулан өдөр бүр хийж татвар төлөгчдийн санал хүсэлтийг нэгтгэх юм.  Мөн татвар төлөгчдийн өдрүүдийн үеэр шинэ хууль, журам, аргачлал, цахим татварын үйлчилгээний тухай том, дунд, жижиг, бичил, хувь хүн хүмүүсийн хэрэгцээнд тулгуурласан 17 төрлийн цахим сургалтыг ТЕГ-ын газар хэлстүүд, ТТТГ, НТГ, аймаг, дүүргийн татварын хэлтсүүд өөрийн харъяа татвар төлөгчдөд зориулан хуваарийн дагуу зохион байгуулна.  

Ирээдүйн татвар төлөгч хүүхэд багачуудынхаа дунд 22 дахь жилдээ гар зураг, тик ток бичлэгийн уралдааныг 2021.04.10-30-ны өдрүүдийн хооронд цахимаар зохион байгууллаа. “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” сэдвийн хүрээнд зарласан уг уралдаанд 1800 хүүхэд багачууд оролцлоо. Энэ жилийн уралдаанд оролцогч хүүхдүүдийн бүтээлд татварыг ээж, эх хүнээр төлөөлүүлсэн дүсрлэл их байсан нь онцлог байв.   Энэхүү уралдааны дүнг 2021.05.13-нд танилцуулж, шалгарсан хүүхдүүддээ уралдааны болзолт шагнал, Татварын боловсролыг дэмжигч Мобиком корпораци ХХК, Юнител групп ХХК, Жимобайл ХХК, Скайтель ХХК, Тэсо групп ХХК, Монгол даатгал ХК, Хурд авто ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн гарын бэлгийг хүргүүлнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top