Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 27.1 –д ... Суутган төлөгч энэ хуулийн 14 дүгээр зүйл, 16.1.2, 16.1.3, 16.1.4, 17.1.1, 18 дугаар зүйл, 19.1.1, 19.1.2, 20.1-д заасны дагуу тодорхойлсон орлогод ногдуулан суутгасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ … гэж заасны дагуу СУУТГАН ТӨЛӨГЧ буюу тухайн төрлийн татварын хуулийн дагуу татвар төлөгчийн төлөх татварыг суутгаж, төсөвт шилжүүлэх, тайлагнах үүрэг бүхий этгээд нь 2021 оны 1 дүгээр улирлын тайланг 04 дүгээр сарын 20-ны дотор ирүүлнэ.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26. 1-т заасны дагуу “Өмнөх татварын жилийн албан татвар ногдуулах орлого нь 6 тэрбум төгрөг ба түүнээс дээш бол уг албан татвар төлөгч тухайн татварын жилийн улирлын татварын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд хүргүүлнэ.” гэж заасны дагуу 2021 оны 1 дүгээр улиралд ААНОАТ-ын тайлан ирүүлнэ.
Харин мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу татварын өмнөх жилийн албан татвар ногдуулах орлого нь 6 тэрбум төгрөг хүртэл татварын хялбаршуулсан горим ашиглахаар татварын албанд бүртгүүлээгүй албан татвар төлөгч тухайн татварын жилийн эхний хагас жилийн татварын тайланг 07 дугаар сарын 20-ны дотор, жилийн эцсийн татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор гаргаж, харьяалах татварын албанд хүргүүлэх тул 2021 оны 1 дүгээр улиралд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан ирүүлэхгүй.