өдөр
шөнө
×

Ноолуурын үнээ мэддэггүй сайд

Монгол Улсын Засгийн газраас энэ онд ноолуурын түүний эд бэлтгэх, нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол баталсан. Ингэхдээ ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөр тооцож, 5000 орчим тонн ноолуурыг үйлдвэрлэгчдэд нийлүүлэх тооцоотой. Энэ ажлыг гардаж хийх хүн нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан.

Тэгвэл хөдөө орон нутагт, иргэдийн зүгээс ноолуурын үнэ 100 мянган төгрөгт хүрэхгүй байна, 40-50 мянган төгрөг л байна хэмээн шүүмжлэх болов. Энэ талаар Ч.Улаан сайд “Ноолуурын бэлтгэл хүлээгдэж байна. Ноолуурыг 100 мянган төгрөгөөр авах нь үнэн” гэсэн тайлбарыг өгсөн. Гэвч бодит байдал дээр зах зээл дээр  ноолуур 50 мянга орчим төгрөг байгаад малчдын зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Ердөө хэдхэн хоногийн өмнө баталсан Засгийн газрын тогтоол тань амьдрал дээр, хөрсөн дээр буухгүй байгаа учраас Ч.Улаан сайд өрөөнөөс гарч, хотын захаар, Эмээлт захаар нэг шагайчихад гэмгүй л болов уу.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдийн, малчдын орлого эрс буурсан энэ цаг үед ядаж Засгийн газраас гаргасан тогтоолоо хэрэгжүүлээд, ноолуураа 100 мянган төгрөгөөр нь авах ажилд анхаарлаа хандуулна уу, Ч.Улаан сайд аа.

Эх сурвалж: News.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top