өдөр
шөнө
×

ААН-үүдийн хөнгөлөлөлт, илүү үлдэгдлийг буцаан олголоо

Татварын багц хууль шинэчлэгдэж 2020 оноос мөрдөглөж эхэлсэн. Энэхүү хуулийн шинэчлэлээр ААН-үүд татварын хөнгөлөлт эдлэх эрхтэй болсон.

-Жилийн борлуулалтын орлого 300 саяас -1,5 тэрбум төгрөг бол ААНОАТ-ын тухай хуулийн дагуу төлсөн татварын 90 хувийг буцаан авах,

-Алслагдсан бүс нутагт үйл ажиллагаа эрхэлдэг бол 50, 90 хувийн хөнгөлөлт

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан бол нийт ажиллагсдын тоонд эзлэх хувиар

-Газар тариалан эрхэлдэг бол 50 хувиар хөнгөлөлт эдлэх эрхтэй.

Монголын татварын албанаас хуулийн шинэчлэлийн дагуу хөнгөлөлт болон илүү үлдэгдлийн 5,2 тэрбум төгрөгийн буцаан олголтыг 248 татвар төлөгчид олгоод байна.

Мөн ААН -үүдийн хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтийг 2021.04.23-ны өдрийг дуустал хүлээн авч байгаа тул татвар төлөгч та бүхэн эрхээ эдэлж, хөнгөлөлтдөө хамрагдаарай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top