өдөр
шөнө
×

"И-Март" худалдааны төвийн ажилчид нийтийн эзэмшлийн гудамж талбайн хуримтлагдсан хогийг цэвэрлэжээ

"И-Март" худалдааны төвийн ажилчид өнөөдөр /2021.04.08/ Сэлбэ голын эрэг орчим болон нийтийн эзэмшлийн гудамж талбайн хуримтлагдсан хогийг цэвэрлэсэн байна. Хаврын хавсарга салхитай энэ үед ойр орчмоо энэ мэтчилэн үлгэр жишээ авч цэвэрлэх нь аж ахуй нэгж болон иргэд бидний үүрэг юм.

Цар тахлын энэ үед гудамж талбайд ил задгай маск болон бусад хог хаягдал их байгаа нь халдвар хамгааллын дэглэмийг алдагдуулах мөн цаашлаад агаар дуслаар вирус тархах аюултайг ажилчид хэлж байв . Тиймээс иргэдийг ил задгай хог хаягдлаа хаялгүй, хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэж эрүүл аюулгүй, цэвэр орчинг бий бүрдүүлэхийг уриалж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top