Төлбөр тооцооны хамгийн хялбар, хурдан шийдэл болсон Монголын анхны дижитал хэтэвч SocialPay хэрэглэгчдэдээ зориулан “Найзаа урих” урамшуулалт аяныг зарлаж байна. Хэрэглэгч та SocialPay аппликэйшний “Найзаа урих” цэсээр дамжуулан SocialPay-д бүртгэлгүй найздаа урилга илгээх ба урилга хүлээн авсан найз нь үйлчилгээнд амжилттай бүртгүүлэн нэвтэрсэн тохиолдолд найзаа урьсан хэрэглэгчийн дансанд 1,000₮ орно. Та хэдэн ч найзаа урих боломжтой ба урьж бүртгүүлсэн найз бүрийн тоогоор 1,000₮ урамшуулал олгох юм.
Санамж:
Нэг дор хэдэн ч найзаа зэрэг урих боломжтой;
1,000₮-ний урамшуулал нь 2021.04.30-ны өдрийг дуустал олгогдоно;
Уригдсан найзуудаас нь амжилттай бүртгүүлж, нэвтэрсэн найзынх нь утасны дугаар 1,000₮-ний урамшууллын гүйлгээний утга дээр харагдана;
Хэрэв уригдсан найз нь интернэт банкны эрхтэй бол тэрхүү эрхээрээ нэвтэрч ороод гар утасны дугаараа бүртгүүлэх шаардлагатай;
SocialPay-д тавтай морил
SocialPay аппликэйшнийг дараах холбоосоор татна уу: https://digital.golomtbank.com/product/