өдөр
шөнө
×

Чоно борооноор гэдгийн үлгэрээр увайгүй улстөрчид, улстөрийн намууд залуучуудын жагсаалыг самуун болгохоор санаархсан нь жигшмээр зүйл юм

Дөнгөж төрсөн нялх биетэй эхийг шилжүүлэхдээ хүнлэг бус алдаа гаргасан Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар албан тушаалаасаа огцрохоор боллоо. Мөн шат шатны албан тушаалтнуудад хариуцлага тооцохоо ч Ерөнхий сайд мэдэгдэв. Ерөнхий сайдын үг ч газар дээрээ биеллээ олж Хотын даргын захирамжаар энэ асуудалтай холбоотой хэд хэдэн хүмүүсийг албан тушаалаас нь чөлөөлжээ.

Энэ бол өчигдрийн жагсаалын үр дүн. Хамгийн гол ололт нь Монголчууд аминд тулсан хүнд үед хэний ч захиалгагүйгээр зүрх сэтгэлээрээ нэгдэн тэмцэж, гадуурхагдсан нэгнээ өмөөрөн босож, хүнд сурталтай улс төрчдөд хариуцлага тооцохыг шаардаж чаддаг ард түмэн гэдгээ харуулсан явдал байв.

Жагсаалд оролцогчдын гол цөмийг нийгмийн идэвхгүйгээрээ цоллуулдаг 20–25 насны залуучууд бүрдүүлж байсан бөгөөд тэд маш ухамсартайгаар хоорондын зайгаа ягштал барьж, нэгэндээ шаардлага тавьж, нэгнээ дулаацуулж, нэгэндээ маск тарааж, хог тарихгүйгээр жагссан нь бахархал төрүүлж байсан гэдэг дүгнэлтийг олон хүмүүс хэлсэн байна билээ.

Гэтэл сайны хажуугаар саар гэдэгчлэн увайгүй улстөрчид залуучуудын жагсаалыг улстөрийн зорилгодоо ашиглах санаархал тээж очсон нь харамсалтай.

Чоно борооноор гэдэг шиг сонгуульд ялагдсан улстөрийн намууд дээр нэмэгдээд Ерөнхийлөгчийн халаасны улстөрчид гэгддэг Д.Ганбат, Ц.Туваан, А.Адъяасүрэн зэрэг гишүүд камер хэрэгсэлтэйгээ жагсаал үймүүлэх гэж очсон нь хэнд ч тодорхой байв.

Үнэндээ бол хөөрсөн хүмүүсийн сэтгэл дээр жаахан тос нэмэхэд л 2008 оны 7 сарын 1-ний үйл явдал давтагдаж тэдний зорилго биелэхэд тун ойрхон байсан юм. Хэрэв тийм зүйл болсон бол үймээнд турхирсанаараа хариуцлагыг Женко Х.Баттулга, Битон Д.Ганбат, З.Баянсэлэнгэ нар үүрэхгүй. Төлөөсөнд нь хэдэн аавын хүүхдүүд шоронд орж, хэд нь шороонд булагдаж олон зуун ээжүүд нулимстайгаа хатаж үлдэх нь тодорхой. Гэвч залуучуудын ухамсар тэднийг тийм зүйл хийхийг нь зөвшөөрсөнгүй.

Нөгөөтэйгүүр Р.Эмүжин саяхны нэгэн нийтлэлдээ “Ерөнхийлөгч сая төгрөгийн төлөө иргэдээ гудамжинд гаргаж жагсаагаад цуст мөргөлдөөнд дуудахыг хүсэж байна” хэмээн бичсэн нь оргүй үг биш болж таарлаа.

Оройны 22.00 цагийн орчимд талбайн жагсаалд хэн нэгэн нь согтуу хүмүүсийг олноор нь оруулж үймээнд турхирч байсан гэх. Магадгүй жагсаалыг согтуу хүмүүсээр үймүүлж гал дээр тос нэмэхээр санаархсан тэр хэн нэгэн нь УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийн хүү Э.Одбаярын хэлснээр бол Ерөнхийлөгч Х.Баттулга байж болзошгүй байна.

Э.Одбаяр энэ талаар “Бид Эрүүл мэндийн салбарын байдлыг ярих гэж цугласан, гэтэл Женкогийн турхилтаар энд хэсэг бүлэг хүмүүс яваад байна. Тэгэхээр манай залуучууд хэрсүү байх хэрэгтэй. Үнэлэлт, дүгнэлт хийх ёстой. Тийм учраас тавьж байгаа шаардлагаа сэдвийнхээ хүрээнд байлгах ёстой, тэгэхгүй энд хадуураад юун Оюутолгой, Таван толгой болоод  явчхаж болохгүй.

Энэ хүмүүсийн уур амьсгалыг ашиглаж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын асуудлыг бид нараар дамжуулж акцыг зохион байгуулах магадлалтай юм. Энэ эрсдэлээс бид хэрсүү болгоомжтой, хандах хэрэгтэй. Энүүгээр юм болгонд оролцоод явж байдаг жагсагч тэмцэгч нар янз янзын асуудал яриад яваад байгаа харагдаж байна. Бид нар өнөөдөр эх хүүхэд эрүүл мэндийн салбарын асуудлаар цугласан. Тэрнээс бид нар Женкогийн шоуг хийх гэж энд ирээгүй” гэж хэлсэн нь үнэний ортой биз.

Энэ бүхний эцэст хэлэхэд, иргэд үзэл бодлоо илэрхийлж, хүнд сурталтай албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж жагсах бол эрүүл үзэгдэл. Гэтэл чоно борооноор гэдгийн үлгэрээр увайгүй улстөрчид энэ мэт жагсаалыг далимдуулж өөрсдөө тодрох, цаашлаад нийгэмд үймээн самуун үүсгэж хэн нэгний эрх ашгийг хангахаар санаархсан нь үнэндээ жигшмээр зүйл юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (5)

  • Гантөмөр (66.181.161.68)
    Ээ больдоо боль Наад явуулга чинь Ардын намынхан явуулсан бна тэд хор найруулахдаа сайн ш дээ муудаа Eрөнхийлөгч маань яасан юм ядаа ядарсан ард түмэндээ хоолны хэдэн төгрөг өгөж нөгөө хэдэн үндэсний кампанаа дэмжий гэсэн буруутан болохнуу тэгэж битгий хор хутгаарай
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
  • Цэцэг бол зайлж үз.Жинхэнэ үзэл бодлоо хэрвээ буй хүмүүсийн үйлийг харлуулж улс төр хийж буй мөнгөний хүүхэн (103.26.194.186)
    Иргэн
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.40.147)
    Jenko bolih heregtei. Uuuruu ogtsrood zailj uz
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
  • zuw (202.170.70.74)
    zow shuu zutgeh ystoi mongol hun baindaa
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
    • (202.170.70.74)
      harin timee
      2021 оны 01 сарын 21
Top