өдөр
шөнө
×

“Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн 49 саяар календарь, 45.8 саяар тэмдэглэлийн дэвтэр хийлгэжээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын шилэн дансыг ухаад үзвэл тус үйлдвэрийн одоогийн удирдлагуудын үр ашиггүй гэж хэлж болмоор гол төлөв тансаг хэрэглээнд зарцуулсан худалдан авалтууд захаасаа дурайх аж. Гэвч энэ нь эхнээсээ олон нийтэд ил болоод эхлэнгүүт хулгайгаа нуухын тулд шилэн дансны мэдээллээ засварлаад эхэлсэн нь харамсалтай. Энэ талаар иргэн Б.Цогтгэрэл цахим хуудастаа бичлэг хийн баримтжуулан нийтэлжээ.

52 саяар массажны сандал худалдаж авсан Х.Бадамсүрэн тэргүүтнүүдэд 20 сая төгрөгөөр ганцхан ширхэг унадаг дугуй худалдаж авах нь асуудал биш бололтой. Тодруулбал  тэрээр 2019 оны 6-р сарын 24-ний өдөр Байкланд про ХХК-ийн данс руу унадаг дугуй худалдаж авсны 20.2 сая төгрөгийг шилжүүлжээ.

Мөн 2020 оны 2-р сарын 21-ний өдөр Мөнхийн үсэг ХХК-ийн  данс руу календарь хэвлүүлсний төлбөрийг шилжүүлжээ. Х.Бадамсүрэнгийн захиалж хийлгэсэн тус календарийн нийт үнэ 49 сая төгрөг байх аж.

Гэтэл тэд зөвхөн календарь төдийхөн хэвлүүлээд төсвийн мөнгө үрэхээ зогсоосонгүй. Асар өндөр үнэтэй тэмдэглэлийн дэвтэр, энгэрийн тэмдэг, логотой бал хүртэл хэвлүүлээд амжжээ. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын дансаас 2019 оны 3-р сарын 14-ний өдөр тэмдэглэлийн дэвтэр хэвлүүлсний төлбөр болох 45.8 сая төгрөгийг Мөнхийн үсэг ХХК-ийн данс руу;

2019 оны 12-р сарын 31-ний өдөр Бота ХХК-ийн данс руу логотой бал захиалж хийлгүүлсний 9.4 сая төгрөгийг;

2019 оны 9-р сарын 6-ний өдөр Мистер Шунхлай ХХК-ийн данс руу энгэрийн тэмдэгний 9.9 сая төгрөгийг тус тус шилжүүлсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top